ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг даргын албан тушаалаас нь чөлөөлөх хурал 11:00 цагаас хойш хаалттай үргэлжилж байна. Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдан хийлгэж байна. Уг заалт нь Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ хэмээсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна