Б.ЭНХТУНГАЛАГ: РАПС ХӨРСНИЙ УНАГАН БАЙДЛЫГ АЛДАГДУУЛЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Энхтунгалагтай хувиргасан амьд организм хүрээлэн буй орчиндоо нөлөөлж байж болзошгүй талаар ярилцлаа.

-Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг хорт хавдар үүсгэх уг үндэс нь, залуучуудын өвчлөл их байгаа нь хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь болохоор генийн өөрчлөлттэй буюу хувиргасан амьд организмгүйгээр хүн төрөлхтөний аж амьдралыг цаашид төсөөлөхөд бэрх болсон гэж үзэж байна. Та ер нь ямар байр суурьтай байна вэ?

-Орчин үед мал, амьтны ашиг шим, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зорилгоор эрдэмтэд тухайн биед байгаа генийг өөр амьд биед шилжүүлэн хэрэглэж байгаа. Ургамлын хувьд газар тариалангийн бүтээгдэхүүний ургацыг сайжруулах, шавьж, ургамлын өвчинд тэсвэртэй болох гэх мэт давуу талтай. Гэвч энэ шилжмэл ген маань байгаль орчин, ургамалд бас сөргөөр нөлөөлж байна. Тухайн ургамал хүрээлэн буй орчныхоо ургамалд тоосоо хүртээж, ингэснээр байгалийн унаган төрх нь алдагдах, магадгүй химийн бодист тэсвэртэй хорт ургамал зэрэгцэн ургах зэрэг нөлөөллүүд байна. Тиймээс хүнсэнд хэрэглэх ногоог заавал хүлэмжид тарих хэрэгтэй. Мөн мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор малд энэ аргыг ашиглаж байна. Тухайлбал, Америкт сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан гормоныг үнээнийхээ 25 хувьд нь тарьдаг. Гэтэл энэ нь бусад оронд хийсэн судалгаагаар сүүний гарцыг нь нэмэгдүүлж байгаа хэдий ч хөхтөн амьтныхаа эрхтэн системд нь бас нөлөөлж байна. Ялангуяа элэг, нойр булчирхай, бөөрөнд өөрчлөлт өгч байна гэж үзсэн. Дэлхийн хүн ам өсч буй учраас өдөр тутамдаа хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага их байна. Тиймээс аль болох шим тэжээллэг хүнсийг өртөг багатайгаар их хэмжээтэй үйлдвэрлэх нь нийгэм, эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Энэ нь нэг талдаа эрчим хүч, мөнгө төгрөг хэмнэн ургац арвин авах, мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх гээд давуу талтай. Нөгөөтэйгүүр, шилжмэл гентэй малын тэжээл хэрэглэсэн мал, амьтад эмийн бодист маш тэсвэртэй байна. Харин үүнийг хэрэглэж буй хүний антибиотикт мэдрэг чанар нь алдагдаж, эмчилгээний үр дүнд нөлөөлнө. Хоёрдугаарт, хамгийн гол асуудал нь үүнд харшил өдөөгч уураг ихээр илэрч байгаа юм.

-Сүүлийн үед хоол хүнснээс төдийгүй өмссөн хувцас, тэр байтугай модон эдлэлээс хүртэл харшилж байгаа гэдэг. Тэгэхээр энэ нь генийн өөрчлөлттэй хүнсийг их хэмжээгээр хэрэглэсэнээс үүдэж байна гэсэн үг үү?

-Яг генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэсэнээс болоод харшлын өвчлөл ихэссэн гэдэг судалгаа бол байхгүй. Дэлхийн эрдэмтэд хүртэл хоёр туйлд хуваагдчихаад байгаа.

-Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг магадгүй бүр 80 хувийг нь импортолж байгаа. Тиймээс хаана нь ямар генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн орж ирж байгааг хэн ч мэдэхгүй байна?

-Олон улсын зохицуулалтаар буюу Картагений протоколлд хувиргасан амьд организмтай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа бол тухайн улсдаа урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой. Харин тухайн бүтээгдэхүүнийг импортож буй улс эрсдэлийн үнэлгээг нь хийж баталгаажуулна. Ингэснийхээ дараа л оруулах эсэхээ шийднэ. Олон улсад зохицуулж өгсөн эрхзүйн акт нь энэ. Монгол Улсын Хувиргасан амьд организмын тухай хуулийн 8.3-т хувиргасан амьд организм ба түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг заавал савалж шошголно гээд заачихсан байгаа. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.3.3-т хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг үндэсний болон олон улсын төвшинд хэрэглэж буй тэмдэг тэмдэглэгээг тавих ёстой гэж заасан байдаг. Гэтэл хэрэглэгчдэд сонголт хийх эрхийг нь олгож, энэ тэмдэг тэмдэглэгээг хийхгүй байна шүү дээ.

-Ер нь түгээмэл хэрэглэгдэж буй генийн өөрчлөлттэй хүнс нь ямар бүтээгдэхүүн байдаг вэ?

-Дэлхийд байгаа шар буурцгийн 81 хувь нь, эрдэнэшишийн 29 хувь нь шилжмэл гентэй. Монгол Улсын хувьд хүнсний хомсдолгүй орон шүү дээ. Хүн ам харьцангүй цөөн мөртлөө бэлчээрийн нөөц арвинтай. Байгалийн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, бэлчээрийн малын мах хүнсэндээ хэрэглэх боломжтой мөртлөө заавал шилжүүлсэн гентэй хүнсний бүтээгдэхүүн идэхээс татгалзвал зүгээр гэж би хувьдаа боддог.

-Аз болоход монголчууд эрдэнэ шиш, шар буурцгийг хүнсэндээ тийм ч ихээр хэрэглэхгүй юм даа. Сүүлийн үед л цагаан, ногоон хоолтнууд олшрох шинжтэй. Тэд шар буурцгийг түлхүү хэрэглэж байгаа болов уу. Түүнээс биш монголчуудын үндсэн хүнсэнд нь энэ хоёр нэг их хувь эзлэхгүй байх?

-Шар буурцгаас гадна рапсын тос, чихрийн нишингэ, амтат чинжүү, улаан лооль, төмс, чипс, гүзээлзгэнэ, хан боргоцой, шар хулуу зэрэг нэлээд хэдэн бүтээгдэхүүнд шилжмэл ген хэрэглэж байна.

-Манай газар тариалан эрхлэгчид ч бас рапс хөрс сүйтгэж байна, үгүй сүйтгээгүй гээд л хоёр хуваагдчихсан юм билээ?

-Өнөөдөр рапс хөрс сүйтгээгүй гэж байгаа ч хүрээлэн буй орчныхоо ургамалд тоос хүртээж хөрсний унаган байдлыг нь алдагдуулж байгааг үгүйсгэхгүй.

Г.Чимэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 15 минутын өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 24 минутын өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 16 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 16 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 16 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 17 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 17 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 17 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 18 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 18 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 19 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 19 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 19 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 20 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 20 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 22 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 22 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 23 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 23 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 23 цагийн өмнө