Этиоп гадаадын компаниудад хүнсний бүтээгдэхүүн импортлохыг зөвшөөрнө

Н.Мижидмаа
2019/11/29

Этиоп руу гадаадын компаниуд хүнсний бүтээгдэхүүн импортлох хориотой байдаг тул Засгийн газар нь өөрсдийн импортогч компаниудаас улаан буудай, тос, сахар зэргийг зах зээлийн үнээр худалдаж аваад иргэдийнхээ дунд хямдруулсан, хатуу тогтоосон үнээр хуваарилсаар олон жил болж байгаа аж. Гэтэл сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүний үнийн инфляц сарын 20 хувь болсон байна. Ингэж өсөх болсон гол шалтгаан нь импортолж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг дураар өсгөж байгаа дотоодын импортлогч компаниуд гэсэн дүгнэлтийг Засгийн газар нь хийсэн тул гадаадын компаниудыг Этиопын дотоод зах зээлд хүнсний бүтээгдэхүүн бөөнөөр импортлохыг нь зөвшөөрөхөөр шийдсэн байна. Этиоп руу хүнсний бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгаа гадаадын компаниудыг Сангийн яам, худалдааны яам, хөрөнгө оруулалтын комисс зэрэг албадын төлөөлөлтэй уулзан лиценз олгохоор болжээ. Хүнсний бүтэгдэхүүний импортын салбарт ингэж өрсөлдөөн бий болговол үнийн хөөргөдлийг бууруулна гэж тооцсон тухай "The Ethiopia Reporter" сонин мэдээлжээ.

Этиоп нь зөвхөн улаан буудай худалдан авахад жилдээ тэрбум доллар зарцуулдаг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 25 минутын өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 34 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 49 минутын өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 54 минутын өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 1 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 14 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 16 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 17 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 17 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 19 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 19 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 20 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 23 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 23 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр