Нийгмийн даатгалын цахим машинаар олгож буй дөрвөн төрлийн лавлагаа, тодорхойлолтыг иргэд, даатгуулагч, ажил олгогч нарт ойртуулж, илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор ЭМНДЕГ Үндэсний дата төвтэй хамтран Улаанбаатар хот болон аймгийн төвүүд, нэг цэгийн үйлчилгээний газруудад байрлаж байгаа "Төрийн үйлчилгээний цахим" /ТҮЦ/ машинаас өнөөдрөөс эхлэн авах боломжийг бүрдүүлжээ.
Тиймээс та өөрт ойр байгаа ТҮЦ машинаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдэл, тэтгэврийн эрх үүссэн эсэх болон ажил олгогчийн шимтгэл төлөлтийн лавлагаагаа авах боломжтой боллоо. Нийслэлийн хэмжээнд 108 ТҮЦ машин байгаа аж.
Г.Чимэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна