Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Засаг даргын тамгын газрын бодлого хариуцсан алба хэвлэлийн хурал хийлээ. Хурлаар Ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуулийн захирлыг өнөөдрөөс албан тушаалаас нь чөлөөлсөн талаар мэдэгдэв. "Тус сургууль дээр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор НЗДТГ-аас захирамж гаргасан. Өчигдөр БСШУСЯ-ны сайдын 101 дүгээр тушаалын дагуу гарсан ажлын хэсгийн дүгнэлттэй танилцлаа. Ингээд бид өнөөдрөөс эхлэн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын хариуцлага алдсан гэж үзэн ажлаас чөлөөллөө" хэмээн Нийслэлийн Засаг даргын Нийгэм асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна