ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нь Туркт хүрэлцэн очоод байгаа тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Путин нь Туркт хийх энэ удаагийн айлчлалын үеэр “Турк урсгал” шатдаг хийн хоолойг нээх ёслолын ажиллагаанд оролцоод, дараа нь Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай уулзан хэлэлцээ хийнэ. Хэлэлцээний үеэр Сири ба Ливийн асуудал зэрэг олон улсын чухал асуудлуудын талаар санал бодлоо солилцох юм байна.
Туркийн төрийн тэргүүн нь CNN Turk сувагт Путинтэй хийх уулзалтын талаар ярихдаа Сирийн Идлибт гал зогсоох талаар тохиролцох, Сирийн талаар Оростой байгуулсан санамж бичгийн гүйцэтгэл ба Ливийн нөхцөл байдлын талаар ярилцана гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Путин нь Туркт айлчлахаас өмнө Сирид айлчлан тус улс дах Оросын цэргийн бүлэглэлийн удирдлагын төвөөр орж, Сирийн Ерөнхийлөгч БашарАсадтай уулзан хэлэлцээ хийсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна