БНХАУ-ын Эрүүл мэндийн төрийн хорооны мэдэгдэлд дурдсанаар тус улс дах “2019-nCoV” коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон хүний тоо 5974 –т хүрсэн байна. Энэ төрийн вирусийн улмаас нас барагсдын тоо 132 болжээ.
Халдвар авсан хүмүүсээс 1239 хүний биеийн байдлыг хүнд гэж тодорхойлсон бол халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн ч оношоор илрээгүй байгаа хүний тоо 9200 болсон байна. Мөн 60 мянга орчим хүнийг тусгаарлан шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна