Австрали улс Ухань хотоос авчирсан хүмүүсээ арал дээр тусгаарлана


Австралийн эрх баригчид Хятадын Хубэй мужийн Уханьд хорио цээрийн дэглэмд орж, нутаг буцах боломжгүй болсон иргэдээ буцааж тахаар болсон байна. Гэхдээ Уханиас авчирсан иргэдээ шууд эх газрын Австралид авчрахгүй эргээс 1000 гаруй км-ийн зайтай арал дээр буулган тусгаарлахаар болсон тухай “Sydney Morning Herald” мэдээлжээ.

Австралийн ЗГ-ийн тэргүүн Скотт Моррисон эх орон нэгтнүүдээ буцаах талаар Хятадын удирдлагуудтай ярьж тохиролцсон байна. Ингэснээр Ухань хотоос Австралийн иргэн 600 орчим хүн, мөн Шинэ Зеланд болон Номхон далайн арлын улсуудын иргэдийг авчрахаар болжээ.

Гэхдээ Ухань хотоос онгоцоор тээвэрлэн ирэх иргэдийг шууд Австралид буулгахгүй харин эргээс 1500 км-ийн зайтай Зул сарын гэгддэг арал дээр буулган тусгаарлаад 14 хоног ажиглалт хийсний дараа коронавирусын шинж тэмдэг илрээгүй тохиолдолд эх газрын Австралид нэвтрэхийг нь зөвшөөрнө гэдгийг Скотт Моррисон онцолжээ.

Энэхүү Зул сарын арал дээр нь Австрали руу хууль бусаар нэвтрэхийг завдаад саатуулагдсан цагаачдыг түр орогнуулах төв үйл ажиллагаа явуулдаг юм байна. Иймд арлын удирдлагыг сэжиг бүхий хүмүүсийг тусгаарлах, хянах тал дээр арвин туршлагатай гэж болохоор аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 32 минутын өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 2 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 2 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 2 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 3 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 5 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 5 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 23 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 2025/07/05
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 2025/07/05