Хонконгийн эмнэлэг, метро, төмөр замын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлүүд коронавирусийн тархалтыг зогсоохын тулд эх газрын Хятадтай залгаа хилээ нэн даруй хаагаагүй тохиолдолд ажил хаялт зарлана гэж анхааруулжээ.
Ингэснээр тэд Хонконгийн тэргүүн Кэрри Ламыг пүрэв гараг руу шилжих шөнөөс эхлэн эх газрын Хятадтай холбодог өндөр хурдны төмөр зам, гатлага онгоцны тээврийг зогсоох шийдвэр гаргасныг хангалтгүй гэж үзэж буйгаа илэрхийлж.
Кэрри Лам энэ шаардлагын хариуд эх газрын Хятадтай залгаа хилийг бүрэн хаах нь “зохимжгүй бас шаардлагагүй” гэж мэдэгдсэн байна.
Иймд Хонконгийн үйлдвэрчний эвлэлүүд шат дараалсан ажил хаялт явуулахын тулд энэ бямба гарагт уулзан авах арга хэмжээгээ хэлэлцэн ярилцахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна