Нохой нь эзнийхээ хорт хавдрыг ялгаж үнэрлээд амийг нь аварчээ


Их Британийн Уэлсд амьдардаг нэгэн эмэгтэй хөхний хорт хавдраар өвдсөнөө мэдэхгүй явсан ч нохойнууд нь үнэрлэж мэдсэний ачаар амьд гарсан тухай “Daily Star” бичсэн байна.

Линда Манкли гэгч 65 настай эмэгтэй 2018 оны есдүгээр сард хайртай нохойнууд нь хэвийн бус байдал гаргаж эхлэхийг анх анзаарчээ. Беа, Эния гэдэг герман хоньч ноход нь эзэгтэйнхээ цээжийг үнэрлэж, цээжийг нь түших гэх болсон байна. Хоёр нохой нь хэзээ ч ийм авир гаргаж байгаагүй тул Линда нь хэрэг бишидлээ гэж мэдээд эмнэлэгт үзүүлжээ.

Гэтэл үзлэгийн явцад Линда нь хөхний хорт хавдар туссан, хавдар нь хэдийн тунгалгийн булчирхайнууд руу үсэрхийлсэн гэсэн онош тавьсан байна. Үүний дараа Линда нь хорт хавдрын эсрэг хими эмчилгээнд явж эхэлсэн байна. Эмчилгээ хийлгэж байх хугацаанд ноход нь жирийн бус байдал гаргасан хэвээр байгаад химийн гурав дах курс эмчилгээг хийлгэсний дараа л эзнийхээ цээжийг үнэрлэхээ больсон аж. Линда энэ талаар “Беа Эния хоёр намайг үнэрлэхээ болиход л хими эмчилгээ үр дүнгээ өгч, хорт хавдар үгүй болсон гэдгийг би ойлгосон” гэж ярьжээ.

Хэрэв ноход нь түүнийг үнэрлэж, эмчийн үзлэгээр орох түлхэц болж өгөөгүй бол хорт хавдар биеэр нь тархаж эмчлэх боломжгүй болж магадгүй байсан тул амийг нь аварсан гэдэгт Линда итгэлтэй байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 7 минутын өмнө
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 14 минутын өмнө
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 19 минутын өмнө
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна 25 минутын өмнө
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо 30 минутын өмнө
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ 48 минутын өмнө
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр 59 минутын өмнө
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй 1 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ 1 цагийн өмнө
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах 2 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна 2 цагийн өмнө
Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО 3 цагийн өмнө
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал 4 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна 4 цагийн өмнө
Намьяанжугийн гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ 4 цагийн өмнө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна 5 цагийн өмнө
Эмийн түр хороог татан буулгаж, УИХ-ын тухай хууль, Дэгийн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 6 цагийн өмнө
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно 6 цагийн өмнө
Маргаашаас Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө