Америкт ижлээ хайсан чоно 12 мянган км зам туулжээ


АНУ-д сүргээсээ тасарсан гичий чоно ижлээ хайж 12 мянган км зам туулсан тухай “Unilad” сайт мэдээлж байна. 2017 оны намар эрдэмтэд OR-54 гэж бүртгэгдсэн гичний чоныг барьж, байршил тогтоогчтой хүзүүвч хийж, шилжилт хөдөлгөөнийг нь ажиглах болжээ. 2018 оны намар OR-54 нь ойлгомжтой шалтгаанаар сүргээсээ тасарч ганцаар явах болсон байна. Үүний эрдэмтэд хамтрах эрэгчин чонын эрэлд гарсан гэж тайлбарлаж. Ингэснээр OR-54 нь ижлээ хайн Орегон, Невада, Калифорни мужуудыг туулж, нийт 12,9 мянган км зам туулжээ.Харамсалтай нь 2019 оны сүүлээр хүзүүвч дэх байршил тогтоогч нь ажиллагаагүй болсноор цаашдын шилжилт нь мэдэгдэхгүй болсон байна. Гэтэл OR-54 чоныг үхсэн байхыг нь энэ сарын 5-нд Калифорни мужаас олжээ. Одоо Калифорни мужийн мэргэжилтнүүд чонын үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Калифорни мужид гэрийн тэжээвэр малыг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хүрээнд чоныг XX зууны туршид олноор нь устгасаар бүрэн үгүй хийжээ. Харин 2000 оны эхээр чоно ахин үзэгдэх болсон байна. Тэр цагаас хойш мужийн эрх баригчид чоныг тусгай хамгаалалтад авсан. Одоо тус мужийн хуулиар чоно агнасан этгээдэд 100 мянга долларын торгууль ногдуулж, 1 жил хорих ялаар шийтгэдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 8 минутын өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 1 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 1 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 1 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 2 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 4 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 4 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 21 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 22 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 23 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 2025/07/05
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 2025/07/05
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04