Л.Ганболд: Шинжилгээний хариу маргааш гарна, Хөвсгөл аймагт оношлуур байхгүй, маск хүрэлцээгүй байна


Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд

-Манай аймгийн Бүрэн сумын иргэн П. нь 2020 оны хоёрдугаар сарын 10-ны 12 цагт Өрхийн эмнэлэг дээр очиж биеийн байдлаа үзүүлсэн. Түүнийг эрүүл мэндийн байгууллага сэжигтэй тохиолдол байна гэж аймгийн штабт мэдэгдсэнээр онцгой тохиолдолд авах ёстой шуурхай арга хэмжээг авсан.

-Тухайн хүн эмнэлэгт хандах үедээ ямар шинж тэмдэгтэй байсан бэ?

-Хоёрдугаар сарын 7-оос хойш ханиалгасан, халуунтай, зовуурьтай байгаа гэж ирсэн байсан.

-Тухайн иргэн БНХАУ-аар зорчсон уу?

-Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтод нүүрс тээврийн жолооч хийж байсан. Он гарснаас хойш БНХАУ руу хэд хэдэн удаа нэвтэрч байгаад хамгийн сүүлд нэгдүгээр сарын 28-ны өдөр Хятадаас орж ирээд Улаанбаатар хотоор дамжин Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хоёрдугаар сарын 5-нд ирсэн байгаа юм. Бид шадар сайдын 08 тоот тушаалын дагуу онцгой горимд шилжээд, иргэн П.-ийн шинжилгээний сорьцыг өчигдөр Улаанбаатар хот руу явуулж, өнөөдөр өглөө ХӨСҮТ-д хүргүүлсэн. Шинжилгээний хариу маргааш гарна.

-Иргэний биеийн байдал одоо ямаршуу байна вэ? Гэр бүлийнх нь хүмүүсийг тусгаарласан уу?

-Бид онцгой нөхцөл байдлын үед ажиллах журмын дагуу ажилласан. Нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоох, тусгаарлах ажлыг өчигдөр зохион байгуулсан. Манай Ццагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Зооноз судлалын үндэсний төв, Онгой байдлын алба гээд аймгийн хэмжээний албад шуурхай ажилласан. Гэр бүлийн хүмүүсийг гэрийн хүрээнд нь тусгаарлан хяналт хийж байна. Шаардлагатай хоол, усны асуудлыг гаднаас нь шийдэж өгсөн. Гэр бүлийн хүрээнд халуурсан гэх мэт шинж тэмдэг илрээгүй. Тэднийг ЭМ-ийн газар болон Зоонозын төвөөс үзлэгийн баг гаргаж тэднийг үзэж байгаа. Иргэн П.-ийн хувьд ЭМ-ийн байгууллагаас даамжирсан өвчний шинж тэмдэг байхгүй гэж байна. Даралт, халуун зэрэг үзүүлэлт нь өнөөдрийн байдлаар хэвийн байна.

Тусгаарлах нөхцөлийг хангаж тусгаарласан өрөөнд ЭМ-ийн байгууллагын гурван ажилтан хамт тусгаарлагдаад байна.

-Танай аймгийн онцгой комисс ямар шийдвэр гаргасан бэ?

-Бид өчигдөр аймгийг онцгой комисс, аймгийн шуурхай штаб хуралдаад өчигдөр оройноос аймгийн хэмжээнд бүх баар, цэнгээний газруудын үйлчилгээг гуравдугаар сарын 2-н хүртэл түр хаах шийдвэр гаргасан. Мөн өнөөдрөөс шинжилгээний хариу гартал аймагт үйл ажиллагаа явуулж байгаа зах, зах орчим дах 300 метрийн доторх үйлчилгээний байгууллагуудын ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний ажлыг явуулах шийдвэр гаргасан. Төрийн байгууллагуудын үйлчилгээг иргэд амны хаалттай авах шийдвэр гаргасан. Аймагтаа 24 цагийн пост ажиллуулж байна. Улаанбаатар хот болон бусад газраас ирж байгаа иргэдэд хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн Мөрөн нисэх буудал дээр энэхүү үйл ажиллагааг зохионо байгуулсан.

-Маск, ариутгалын бодис, эмийн бодисын хүрэлцээ хэр байна вэ? Танай аймагт оношлуур байна уу?

-Улсын онцгой байдлын шийдвэрийн дагуу аймагтаа амны хаалт үйлдвэрлэх арга хэмжээг зохион байгуулсан. Аймаг дах оёдлын үйлдвэрлэл явуулдаг ААН-үүд энэхүү санаачилгыг дэмжээд байгууллагуудтай гэрээ хийгээд амны хаалтыг аймагтаа үйлдвэрлэх ажлыг зохион байгуулсан. Амны хаалт нь стандартын шаардлага хангасан байх ёстой тул манай мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө өгч ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хүртэмж хангалттай биш байгаа ч бид иргэддээ анхааруулан хэлж байгаа. Онцын шаардлагагүйгээр гэрээс гарахгүй байх, олон нийтийн газраар явахгүй байвал маскны дутагдлыг нөхөх боломжтой гэж үзсэн. ОХУ-аас тодорхой тооны маскийг захиалсан, эхний ээлжийн маскнуудыг хүлээж авсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн шаардлагын талаарх хүсэлтийг ЭМЯ-нд хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд нөөц бүрдүүлэх тал дээр төсөв санхүүгээ гаргаад шаардлагатай зүйлсийг бэлдсэн байгаа. Коронавирус илрүүлэх оношлуур манай аймагт байхгүй.  

-Мөсний баярыг цуцлах шийдвэр гаргасан байна.

-Жил болгон “Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулдаг. Энэ жил 20 дах жилдээ зохион байгуулахаар төлөвлөж байсан. Өнөөдрийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ жил “Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулахыг зогсоох шийдвэр гаргасан. Энэ талаарх саналаа БОАЖЯ-нд хүргүүлсэн. БОАЖЯ-ы сайдын тушаалаар батлагдсан шийдвэр байдаг. Тэгэхээр эндээс сайдын тушаал гарах учиртай.

-“Хөх сувд” баярын үеэр хэдий хэмжээний орлогыг аймгийн төсөвт оруулдаг байсан юм бэ?

-Өнгөрсөн жил 27 мянга орчим хүн ирсэн гэсэн судалгаа гарсан. Иргэд, ААН-үүдэд орсон орлогыг тооцож үзэхэд 700 сая төгрөгийн орлого орсон гэж үзсэн. Эндээс татвар хэлбэрээр төсөвт орлого орно. Бид мөсний баярт оролцогч авто тээврээс хураамж авч, түүгээрээ мөсний баяр зохион байгуулагдсан талбай, ойр орчинд цэвэрлэгээ үйлчилгээ,  байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн жил хураамжаас 10 сая төгрөг аймагт орж ирсэн.

Иргэдэд зөв мэдээлэл хүргэхийг хүсэж байна. Өнөөдөр Хөвсгөл аймгийнхан сөрөг гэсэн хариу гарна гэдэгт найдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.162
2020/02/12
0
0
Ubchin garlaa geed barsg sar bolj bhad beltgelee hangaj bhgui uygaa hiij bsan ats be...iim umnuudiig huuj ybuulaach
Хариулах
202.70.44.46
2020/02/12
0
0
Энэ жинхэн сумтай гар байна лээ,
Хариулах
202.170.71.154
2020/02/12
0
0
Мөрөн сум
Хариулах
192.82.69.169
2020/02/12
0
0
1 шинжлээд хариу гарахгүй ээ 2 гурав шмнжилж байж хариу гарна нууц үe24 хоног хүнээс хүнд халдана шинж тэмдэггүй үeдээ ч халдаана 1 хүн 10 аад хүнд халдвар тараана эмч сувилагч нартаа хамгаалалтын хувцас хангалттай бэлдэж эм тарианы хангамжмйг нэмж гэх мэт их ажил хийх хэрэгтэй шүү . Хөл хориог чухалчил
Хариулах
Шинэ мэдээ
Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсэг ирэх наймдугаар сард ашиглалтад орно 15 минутын өмнө
Ихэнх нутгаар үүлшинэ 1 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт "Бүтээгч Хан-Уулчууд-2023" өдөрлөг болж байна 17 цагийн өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилна 18 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт парк шинэчлэлт 95 хувьтай байна 18 цагийн өмнө
Өнөөдөр нөөцийн мах борлуулах цэгүүд 22 цагийн өмнө
Энэтхэг улсад томоохон галт тэрэгний ослын улмаас 288 хүн амиа алджээ 22 цагийн өмнө
Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
“Улаанбаатар марафон”-д оролцож буй шилдэг тамирчдыг танилцуулж байна Өчигдөр
​ Фото сурвалжилга: “Улаанбаатар марафон-2023” Өчигдөр
Тамирчдын бай, шагналаас татвар авахгүй байх шийдвэр гаргалаа 2023/06/02
Төр, хувийн хэвшлийн хамтарсан “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нээлттэй өдөрлөг болно 2023/06/02
“Улаанбаатар” марафоны 5 км-ийн дугаар олголтыг Сүхбаатарын талбайд олгож байна 2023/06/02
100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байна 2023/06/02
Мэдээллийн мөрөөр: Хүүхдүүдийн ар гэрт нөхцөл байдлын үнэлгээ хийхээр болжээ 2023/06/02
ТАНИЛЦ: Хөгжлийн банкнаас нээлттэй худалдан борлуулах үл хөдлөхүүд 2023/06/02
Маргааш 20 гаруй худалдааны төв амарна 2023/06/02
Маргааш зам хаахтай холбоотойгоор 40 чиглэлийн 439 автобусны чиглэлд өөрчлөлт орно 2023/06/02
Махны үйл ажиллагаа явуулдаг 258 компанид хяналт, шалгалт хийнэ 2023/06/02
"Хурд" хамтлагийн 30 жилийн ойн тоглолтын дууны найруулга дээр гадны инженерүүд ажиллана 2023/06/02