Баян-Өлгий аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлагдсан. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хугацаанд БНХАУ-ын Эрээн, Бээжин болон Замын-Үүд, Улаанбаатар, Ховд, Булганы Сансар, Ховдын Дарив, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар зорчиж явсан байна. Мөн сүүлд Баян-Өлгий аймагт очих үедээ "Халуурч, ханиалгах, толгой болон булчин өвдөх, гүйлгэх" гэсэн зовиуртайгаар эрүүл мэндийн байгууллагад хандан, улмаар холбогдох үзлэг шинжилгээнд хамрагдан тусгаарлагджээ.
Тэгвэл шинжилгээний хариу Сөрөг буюу коронавирусын халдвар илрээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна