Исламын бүгд найрамдах Иран улс COVID-2019 вирусийн 47 тохиолдол бүртгэгдээд байна. Ингэснээр шинэ коронавирусийн өвчлөлөөр бүс нутагтаа нэгдүгээрт орсон. Үүнээс болоод Ирантай залгаа улсууд хилээ хаах арга хэмжээ авч эхэлжээ. Одоогоор Турк, Пакистан, Афганистан, Армен гэсэн орнууд хилээ хааж байгаагаа мэдэгдсэн байна.
Халдварын тохиолдолд хэдэн арван мянга, хэдэн зуугаар яригдаагүй ч ийм арга хэмжээ авах хангалттай үндэслэл байна гэж үзжээ. Хамгийн сүүлд Бахрейн, Кувейт улсуудад Иранд айлчлаад ирсэн дөрвөн хүнээс COVID-2019-ийн халдвар илэрсэн аж. Энэ хоёр нь Ирантай хуурай замаар хиллэдэггүй тул улс орнууд мөн Иранаас ирсэн, Иранаар дайрсан нисэх онгоцнуудыг хүлээн авахгүй болж байгаагаа мэдэгдсэн байна.
Иранд коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 12 болсон. Иран дах коронавирусийн голомтоор Кума хотыг нэрлээд байна. Энэ хотод исламын шашны шиит урсгалыг дагагчдын шүтээн байдаг бөгөөд сүсэгтнүүд энэ хот руу олон мянгаараа мөргөлд үйлдэхээр очиж байгаа нь халдвар тархах гол шалтгаан болсон гэж үзэж байгаа бололтой юм. Ираны дах COVID-2019-ийн анхны тохиолдлыг хоёр долоо хоногийн өмнө Кума хотод бүртгэгдсэн юм. Хэдийгээр албан ёсоор Иранд 47 тохиолдол гэж байгаа ч тус улсын парламентын нэг гишүүн нь зөвхөн Кумба хотод халдвар авсан 50 гаруй тохиолдол байгаа гэж анхааруулсан байна.
Энэхүү Кума хот руу мөргөл хийгээд ирсэн сүсэгтнүүд Афганистаны Герат мужид коронавирусийн халварыг тээж авчирсан нь батлагдсан байна. Ийм Афганистан тус мужид онц байдал зарлажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна