Коронавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцин гарч иртэл 1-1,5 жил болно


Энэ тухай АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Энтони Фаучи мэдэгджээ. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр Covid-19 –ийг эсэргүүцэх дархлаа тогтоох вакцин бүтээх хугацааны талаар ярихдаа “Вакциныг хүмүүс дээр туршиж эхлэх хүртэл сар хагасын хугацаа өнгөрнө гэж тооцоолж байгаа. Туршилтын хугацаа нь гурван сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ шатанд 45 хүн дээр туршина. Харин дараагийн шатанд нь хэдэн зуу, хэдэн мянган хүн дээр туршина. Туршилтыг пуужингийн хурдаар хийлээ ч 6-8 сарын хугацаа шаардлагатай. Иймд олон нийт ашиглахад хүртээмжтэй хэмжээнд вакцин гарч иртэл 1-1,5 жил шаардагдана” гэж мэдэгдсэн байна.

Covid-19 гэж нэрлэгдсэн үхлийн аюултай өвчнийг үүсгэгч 2019-nCoV вирусийн эсрэг бодит үр нөлөө бүхий вакцин хийх ажлыг АНУ төдийгүй БНХАУ, Австрали, ОХУ зэрэг улс орнууд идэвхтэй өрнүүлж байна. Үр дүнтэй вакцин хийх эхний бөгөөд чухал ажлыг Хятадын өвчний хяналт ба сэргийлэлтийн төвийн эрдэмтэн эмч нар хийсэн. Тэд шинэ коронавирусийн хамгийн анх тусгаарлан, генийн мэдээлэлд нь дүн шинжилгээ хийж, ялган авсан вирусээр лабораторийн нөхцөлд ургуулсан эсүүдэд халдварлуулан вирус хүний эст хэрхэн нэвтэрдгийг судлан тогтоосон юм. Үүнээс өмнө амьтнаас хүнд халдсан өвчин үүсгэгчийг ингэж хурдан илрүүлж, генийн мэдээллийг нь ингэж богино хугацаанд задлан уншсан өөр тохиолдол гарч байгаагүй аж. Судалгааны үр дүнд анагаахын сэтгүүлүүдэд нээлттэй хэвлүүлсэн тул дэлхийн бүх л төвүүд авч ашиглах бүрэн боломжтой болсон юм.

Эрдэмтэд 2019-nCoV-ийн эсрэг вакцин бүтээхдээ SARS ба MERS гэсэн өөр хоёр коронавирусийн эсрэг вакцин бүтээхэд амжилттай туршиж байсан аргыг ашиглаж магадгүй тухай дээр нэр гарсан АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Энтони Фаучи мэдэгджээ. Энэ бол суурилах хандлага гэж нэрлэгдсэн арга юм байна. Харьцангуй аюул багатай ханиадны вирусийн суурин дээр коронавирусийн элементүүдийг нийлүүлэн угсраад хүн дархлааны зүгээс хариу үйлдэл гаргуулахад энэ арга оршдог аж.

 

Гэхдээ коронавирус нь маш хувирамтгай байдаг явдал вакцин бүтээх ажилд ихээхэн саад үүсгэж байгаа гэж байна. Үүнээс болоод аюул багатай вирусийн суурин дээр коронавирусийн элементүүдийг залган угсрах явцад хувьсан өөрчлөгдсөн, бүр ч илүү халдвартай, хүний биед нэвтрэх чадвартай шинэ коронавирус болж хувьсан өөрчлөгдөж болзошгүй гэсэн болгоомжлол дагуулж байгаа аж. SARS-ын эсрэг вакцин боловсруулах явцад яг ийм асуудалтай тулгарсан тул вакцин нь лабораторийн туршилтын хэмжээнээс гарч амжаагүй байхад нь өвчний тархалт аяндаа зогсож, аюулгүй болсноор байдал сайжирч байж. Вирус тун ихээр хувьсан өөрчлөгддөг гэдгийн нэг баталгаа нь хүнээс амьтанд халдварласан тохиолдлууд аж. Хонконгт эзэн нь коронавирусээр өвдсөн нохойны цуснаас тус вирусийн улс мөр илэрсэн тухай гурав хоногийн өмнөх мэдээлж байсан юм. Мөн Хятад болон Өмнөд Солонгост коронавирусээр давтан халдварласан тохиолдлууд бүртгэгдсэн явдал нь вакцин бүтээх явцыг нэлээд ээдрээтэй болгож байгаа бололтой. Өмнөд Солонгосын давтан халдварын тохиолдол нь 73  настай эмэгтэйд бүртгэгдсэн тухай “Yonhap” агентлаг мэдээлж байсан. Энэ эмэгтэй хоёрдугаар сарын эхээр халдвар авч хоёрдугаар сарын 22-нд бүрэн эдгэрсэн гэж эмнэлгээс гараад байсан ч хоёрдугаар сарын 27-нд өвчний шинж тэмдэг дахин илэрч шинжилгээ хийлгэхэд COVID-19 илэрсэн. Энэ хугацаанд тэрээр хилийн чанад руу аялаагүй төдийгүй гэрээсээ ч гараагүй байж. Иймд түүнийг Хятадын Гуандун ороод ирсэн хүүхдүүдээсээ давтан халдвар авсан гэж үзэж байгаа юм байна. Хятадын Уханьд давтан халдварыг 195 тохиолдол бүртгэгдсэн.

Энэ мэтээр ээдрээ бэрхшээл олон үүсэж байгаа тул COVID-19-ийн эсрэг вакцин гаргаж авах ажил хамгийн хурдандаа 18 сарын дараанаас үр дүнгээ өгч эхэлнэ. Тэр болтол амны хаалт зүүх, гараа ариутгах, голомттой бүс нутаг руу аялахгүй байх, хавьтлуудыг тусгаарлах ба голомтот газар хөл хорих гэсэн хамгийн энгийн аргуудыг мөрдөх нь аюулт өвчнөөс сэргийлэх шилдэг арга хэвээр байх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 11 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 12 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 13 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 14 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 14 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 15 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 16 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 17 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 19 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 20 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 20 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 20 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 21 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр