ДЭМБ-аас Covid-19-ийн тархалтыг цар тахал гэж ЗАРЛАЛАА


Лхагва гарагийн орой Женев хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус нь Covid-19 өвчний тархалтыг тахлын хэмжээнээс хальж цар тахал буюу пандеми болсон гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр “Covid-19 өвчнийг цар тахал гэж тодорхойлж болно гэсэн дүгнэлтэд хүрээд байна” гэжээ.

Үүнээс өмнө ДЭМБ нь энэ өвчнийг тахал буюу эпидеми гэж үзэж байсан юм. ДЭМБ-ын тэргүүн нь өвчний тархалт ба явцын төлөв бадал улам бүр даамжирч байгаад болон өвчнийг ялах талаар бодит алхам хийгдэхгүй байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Covid-19 өвчин дэлхийн 114 улсын 118 мянган хүнд халдварлаад байгааг сануулсан байна.

Урьд нь шинэ коронавирусийн тархалтыг ДЭМБ нь олон тооны голомт бүхий тахал гэж тодорхойлж байсан юм. Харин цар тахал буюу пандеми гэдэг нь грек хэлний бүх, бүгд  гэсэн утгатай pan ба хүн гэсэн утгатай demos гэсэн үгийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл бүх хүнийг хамарсан гэсэн утгатай, дэлхийг хамарсан маш ноцтой гэсэн утгыг илэрхийлдэг. Иймд Тедрос Аданом Гебрейсус нь цар тахал гэсэн үгийг туйлын болгоомжтой, хэрэглэх ёстой гэж анхааруулсан байна. Тэрээр “Хэрэв энэ үгийг буруу ашиглавал айдас төрүүлж эсвэл түүнтэй хийх тэмцэлд ялагдал хүлээсэн гэдэгтэй эвлэрэхэд хүргэн зайлсхийж болох байсан зовлон, үхэлд хүргэнэ” гэжээ.

Иймд одоо өвчний тархалтыг цар тахлыг хэмжээнд хүрлээ гэж хүлээн зөвшөөрч байгаа нь ДЭМБ-ын зүгээс вирусийн аюулд өгөх үнэлт дүгнэлтэд юуг ч өөрчлөхгүй, үйл ажиллагааг нь өөрчлөхөд хүргэхгүй төдийгүй улс орнуудын өмнө халдварын эсрэг хийх тэмцлийн зорилтыг өөрчлөхгүй гэдгийг ДЭМБ-ын тэргүүн онцолсон байна. Улмаар энэ удаагийн өвчний тархалт нь коронавирусээр үүдсэн анхны цар тахал гэсэн байна. Нэгэнт цар тахлын хэмжээнд хүрсэн тул ойрын өдрүүд ба долоо хоногт халдварын хэмжээ, нас баралт ба бүртгэгдсэн орнуудын тоо өснө гэж хүлээж байгаагаа ДЭМБ-ын дарга мэдэгдсэн байна.

Цаашлаад улс орнууд коронавирустэй тэмцэх яаралтай бөгөөд эрс шийдэмгий арга хэмжээг үргэлжлүүлэн авах ёстой гэж уриалсан байна. Дэлхийн 81 орноос өвчний халдвар авсан тухай мэдээ ирээгүй, 57 улсад 10-аас цөөн тооны халдвар бүртгэгдсэн гэдгийг сануулжээ. Одоо улс орнууд вирусийн тархалтыг тогтоон барихад гол анхаарлаа хандуулах ёстой гэж Тедрос Аданом Гебрейсус  мэдэгдлээ. ДЭМБ нь өвчний тархалтыг зогсооход тулгуурласан өргөн хүрээтэй арга хэмжээгээ үргэлжлүүлэн авах болно гэв. Мөн эдийн засгийн ба нийгмийн хохирлыг багасгах ба хүний эрхийг дээдлэхийг эрүүл мэндийн хамгаалах ажилтай тэнцвэртэйгээр авах ёстой гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 5 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 5 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 5 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 6 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 6 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 7 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 7 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 8 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 8 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 8 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 9 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 9 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 10 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 11 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 11 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 12 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 12 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 12 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 13 цагийн өмнө