Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан албаны хэрэгцээний тоёота ланд 200 маркийн автомашинаа сольж, оронд нь 2019 онд үйлдвэрлэгдсэн тоёота ланд 200 маркийн шинэ автомашин худалдан авсан байна. Тухайн загварын автомашин нь зах зээлд яг одоо 183-189 сая төгрөгийн үнэлгээтэй байна.
Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед хаа хаанаа "бүсээ чангалах" зарчимтай ажиллаж байгаа энэ үед автомашинаа ийнхүү хамгийн сүүлийн үеийн болгон өөрчилсөн нь шүүмжлэл дагуулж байна.
Энэ талаар ЖДҮХС-ийн Хуулийн хэлтсийн дарга хэлэхдээ "172 сая төгрөгөөр автомашиныг худалдан авсан. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Өмнө нь бид түрээсийн автомашин ашигладаг байсан. Тиймээс өр барагдуулахад өөрийн эзэмшлийн, туулах чадвар өндөртэй автомашинтай болох шаардлага гарсан" гэсэн тайлбарыг хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна