Улсын Онцгой комисс өнөөдөр 18.30 цагаас шуурхай хуралдлаа. Хурлаар дараах шийдвэрийг гаргалаа.
Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдөр 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна