Өнөөдөр /2020.04.22/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд элсэхээр болсон байна. Тэрээр 12:00 цагаас гишүүний үнэмлэхээ гардаж авах аж.
Тэрбээр өөрйийн твиттер хуудаснаа "Миний бие АН-ыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан намд элсэхээр шийдлээ. Үнэмлэхээ 12:00 цагт АН-ын төв байрнаас очиж авна" хэмээн жиргэжээ.
Үүний өмнө дөрөвдүгээр сарын 20-ны өдөр “төрөлх” МАХН-аасаа гарч буй тухайгаа О.Баасанхүү олон нийтэд зарласан. Харин АН-д элсэж байгаа энэ шийдвэрээ “шударга, хүчирхэг сөрөг хүчин бий болгохын төлөө” гэж тайлбарлажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна