АН: М.Энхсайханыг хууль бусаар хорилоо


МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн боловч хүчин, ЖДҮ, 60 тэрбум, авилга албан тушаал, хүн амины гэмт хэргийн улмаас эдүгээ 62 суудалтай болсон МАН-ын эрх баригчид төрийн эрх мэдлийг хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгон ард түмний итгэлийг хөсөрдүүлж дүнгээ хэдийн тавиулсан.
Гэвч эрх баригч МАН-ын удирдлагууд УИХ-ын ээлжит сонгууль дөхөнгүүт иргэдийн анхаарлыг сарниулах, Ардчилсан намын нэр хүндийг унагах зорилгоор Ардчилсан намаас төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байсан хүмүүст зориудаар хэрэг үүсгэж, үүнийгээ УИХ, Засгийн газрын гишүүн нь ичиж зовох зүйлгүйгээр зарлах боллоо. Тухайлбал Ардчилсан намаас төрийн хариуцлагатай алба болох УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, сайдын алба хашиж байсан нэр бүхий гишүүдэд холбогдуулан улс төрийн зорилготой хоморголон баривчлах, хэрэг үүсгэх, хэрэг үүсгэхээр айлган сүрдүүлэх боллоо.
Улс төрд шударгаар өрсөлдөхийн оронд албан тушаал, эрх мэдэлд хэт шунан улайрсан эрх баригч МАН нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, хүний халдашгүй дархан байдлыг зөрчих хууль бус үйлдэлдээ хууль хяналтын байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтаныг хэлмэгдүүлэлтийн хэрэгсэл болгон ашиглаж байгааг АРДЧИЛСАН НАМ эрс буруушааж байна.
Улс төрийн үнэмлэхүй олонхи болсноосоо хойш эрх баригчид 60 тэрбум, ЖДҮ, хүн амины хэрэг, хүчин, концесс, лиценз, тендер, газрын наймаа, хар тамхи, банкны дампуурал зэрэг тоо томшгүй гэмт үйлдэл гаргасан хэдий ч албан тушаалаараа барьцаалагдан өнөөдрийн байдлаар нэг ч хүнд хуулийн хариуцлага хүлээлгэсэнгүй.
Харин эсрэгээрээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэний төлөө Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчилж, хорьсон нь улстөрийн зорилготой, жигшүүрт үйлдэл гэж үзэж байна.
Ийнхүү эрх баригч МАН өөрсдийн дотоод тэмцэл, гэмт үйлдлээ халхавчлахын тулд Ардчилсан намын гишүүд, болон Ардчиллын үйл хэрэгт оролцож явсан хүмүүсийг дарамтлах, сүрдүүлэх, айлгах гэсэн аливаа оролдлого гаргаж байгааг АРДЧИЛСАН НАМ эрс буруушааж, хууль бус аливаа үйл ажиллагааны эсрэг шийдвэртэй тэмцэх болно гэдгийг хариуцлагатайгаар МЭДЭГДЭЖ байна.

АРДЧИЛСАН НАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 11 минутын өмнө
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо 19 минутын өмнө
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” 1 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд 1 цагийн өмнө
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан ₮2.3 сая байна 2 цагийн өмнө
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй 2 цагийн өмнө
“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ 3 цагийн өмнө
Генерал Т.Бадралыг Сүхбаатарын одонгоор шагналаа 3 цагийн өмнө
СУИС-ийн уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хаана 3 цагийн өмнө
Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ 4 цагийн өмнө
Угаасан ноолуурыг долоодугаар сарын 1-нээс экспортолно 5 цагийн өмнө
''Өдөрт 10 гаруй хүүхэд бөөсөө цэвэрлүүлэхээр ирж байна'' 7 цагийн өмнө
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 7 цагийн өмнө
Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудлаа 7 цагийн өмнө
Everest today: Эверестэд гарсан уулчид өмнөд оргилд хоёр цогцос харсан байна 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 8 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ''шалгалт'' өгчээ 21 цагийн өмнө
Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо 21 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийг хямралд оруулах эрсдэлтэй 21 цагийн өмнө
Б.Гангаамаа: Хоёр уулчин маань 8000-8500-гийн хооронд л осолдсон гэсэн дүгнэлт гаргасан байна 22 цагийн өмнө