ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг Увс аймгийн Боршоо боомтоор татан авсан билээ. Ирэнгүүт нь батлагдсан журмын дагуу шинжилгээ авах ажлыг Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-ийн багийнхан зохион байгуулсан.
Хилээр орж ирсэн сурагчдаас халуурсан шинж тэмдэг илрээгүй, тухайн үед биеийн байдал хэвийн байсан талаар тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн юм.