IOS 13.5 хувилбар амны хаалттай хүнийг мэдэрч шууд PIN код нэхдэг болжээ


Өнөөдөр Apple компани iOS мобайл үйлдлийн системийнхээ 13.5 хувилбарыг зах зээлд гаргажээ. Энэ удаагийн шинэчлэгдсэн хувилбарт коронавирусийн цар тахалтай холбоотой хоёр чухал боломж нэмэгджээ. Үүнд iPhone-ий царайгаар таних Face ID систем амны хаалт зүүсэн хүн нэвтрэхэд өмнөх шигээ төөрч будилдаггүй болсон байна.

Өмнөх хувилбаруудад амны хаалттай хүн гар утсаа нээхээр дэлгэц руүү харах үед хоёр секунд орчим хугацаанд царайг таних оролдлого хийж, хэсэг саатсаны дараа PIN код оруулахыг шаарддаг.

Харин шинэ хувилбарыг суулгасны дараа ингэж удахаа больж, амны хаалттай хүнийг мэдрээд шууд PIN код нэхдэг болсон байна. Хэдийгээр хүмүүсийн хүлээж байсанчлан амны хаалттай царайг Face ID шууд таньдаг болж чадаагүй ч одоогийн түвэгтэй байдлыг засварлаж, хялбар болгожээ.

Хоёр дахь нэмэгдсэн боломж нь Apple, Google компаниудын хамтран нэвтрүүлж байгаа халдварт өвчний тархалтыг хянаж, мэдээлэх технологи юм.

Гэхдээ энэ удаа дээрх технологийг ашиглах API интерфэйс iOS системд нэмэгдсэн бөгөөд зориулалтын аппликэйшнийг нь суулгаж, идэвхжүүлсэн тохиолдолд л ажиллах ажээ. Ирээдүйд хуулиар зөвшөөрөгдвөл энэ технологи нь нэмэлт аппликэйшнгүйгээр iOS, Android системүүдийн нэг хэсэг болж ажиллах юм.

Энэ технологи нь ойр зайнд харилцсан хүмүүсийн түүхийг Bluetooth холболт ашиглан бүрдүүлж, сүүлд тэдний хэн нэгнээс нь халдвар илэрсэн тухай мэдээлэл батлагдсан эх сурвалжаас ирвэл хэзээ, хаана халдвартай хүнтэй ойр байсныг нь гар утасны эзэнд мэдээлдэг болно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 11 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 13 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 14 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 15 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 15 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 16 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 16 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 18 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 20 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 20 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 21 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 22 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 23 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр