Монгол Улсаас АНУ дахь элчин сайдын яам мэдэгдэл гаргажээ

О.Шүрэнцэцэг
2020/05/30

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон [email protected] хаягаар хандана уу.

Өнөөдөр буюу 2020.05.29-нд Монгол Улсын хэмжээнд 1908 хүн ажиглалтад байна. Шинээр 289 хүн ажиглалтад орсон байна. ХӨСҮТ-ийн гурван лабораторид өчигдөр /2020.05.28/ 369 хүнд хийсэн шинжилгээнээс 18 хүнд коронавирусын халдвар илэрсэн байна. Эдгээр 18 хүн 2020.05.28-нд Алтанбулагийн боомтоор вагоноор ирсэн иргэд ажээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн баг ОХУ-аас ирсэн 230 зорчигчийн 690 ачаа тээшинд эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

2020.05.29-ний байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 179 тохиолдол бүртгэгдснээс 43 хүн эдгэж тусгаарлалтаас гарсан бол ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 136 хүн эмчлэгдэж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ирэх сард нийт 8 удаагийн тусгай нислэгээр 2000 иргэнээ авчрахаар болсныг мэдээллээ.

Ирэх зургаадугаар сард нийт 8 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөснийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэвлэлийн хурлын үеэр онцлов. Үүнд:

  • 6 сарын 10-ны өдөр Казакстан (150-170 хүн)
  • 6 сарын 11-нд Токио (250-270 хүн)
  • 6 сарын 15-нд Энэтхэг (160-170 хүн)
  • 6 сарын 17-нд Сөүл (транзит) (250-270 хүн)
  • 6 сарын 18 Сөүл (250-270 хүн)
  • 6 сарын 19-нд Франкфурт (250-270 хүн) руу тус бүр тусгай нислэг үйлдэнэ.

Эдгээр нислэгийн заримынх нь зөвшөөрлийг авч дуусаагүй байгаа тул хуваарьт өөрчлөлт орох магадлалтай юм байна. 

Тусгай нислэгээр явах иргэдийг өмнө тавьж байсан таван шаардлагын дагуу бүртгэх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай.

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээс хүндэтгэн үзэх шалтгаантай буюу дараах иргэдийг тусгай үүргийн нислэгт эхний ээлжинд хамруулах шийдвэрийг Улсын Онцгой Комисс гаргасан. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны /14 хүртэлх настай/
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан /60-аас дээш настай/ зэрэг болно.

Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны 1 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 29-ний хооронд гадаадын 30 орноос агаарын замаар 3488, автозамаар 5580 нийт 9068 иргэнээ эх оронд нь авчирсан гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

 АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: [email protected]
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: [email protected][email protected]
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: [email protected]
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

 МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 4 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 6 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 7 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 9 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 9 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 10 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 10 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 13 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 13 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 14 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 15 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 15 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр