“ХАРВОНИ” ЭМИЙГ БҮТЭЭСНЭЭР ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ


Монгол Улсын Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг баталж өнөөдрөөс орон даяар хэрэгжүүлж эхэллээ.

Энэ хүрээнд 2020 он гэхэд С вирүсийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирүсийн голомтыг устгахыг зорьж байна.

Тухайлбал энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 настай болон 65-аас дээш насны иргэдийг В,С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна.

Мөн эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаан, цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болох юм.

Статистик мэдээнээс үзвэл 2016 онд хавдрын 5,991 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд ,2160 буюу тал хувь элэгний хавдартай гарсан байна. Сүүлийн 10 жилд элэгний хорт хавдрын улмаас жилд дунджаар 2,600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн түүвэр судалгаагаар манай улсын 400 орчим мянган хүн В,С вирүсийн халдвартай байх магадлалтай байна.

Д.Сүхбаатарын талбайд болсон "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ.

Тэрээр "Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтыг тусгасан. Манай нийт ард иргэд хүн амын эрүүл мэндийн төлөө гэсэн энэ ариун зорилтыг талархан хүлээн авсан билээ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг 4 зорилт 31 үйл ажиллагааны хүрээнд 2017-2020 онд хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирүсийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах боломж бүрдэнэ.

Эрүүл мэндийн салбарт олон улсын түвшинд шинэ инноваци, технологийн дэвшлүүд гарч, элэгний хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгааны нэг болсон С вирүсийн өвчлөлийг эмчлэх олон төрлийн шинэ эм бэлдмэл, үүний дотор "Харвони" эмийг бүтээснээр өвчлөлийг бууруулах, эдгээх өргөн боломж нээгдэж байна.

Хэдийгээр эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгаа ч технологийн үр шимийг хүртэх, эмчлэгдэх боломжийг иргэддээ нээж өгч улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн хосолсон санхүүжилтээр С вирүсийг илрүүлэх, эмчлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Хепатитийн вирүсийн халдварын талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, уг вирүсийн архаг халдвартай байгаа хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, хепатитийн вирусийн халдвар дамжих замыг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна.

Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй бөгөөд чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, нэг худалдан авагчийн тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зэрэг олон зорилтыг тусган хэрэгжүүлж байна.

Элэгний өвчлөлийг эрт илрүүлэхэд иргэд, сайн дурын идэвхтэн, нийгмийн ажилтныг татан оролцуулж, хяналтыг Засаг захиргааны бүхий л шатанд үр дүнтэй, оновчтой зохион байгуулж ажиллах нь чухал.

Энэ чиглэлээр ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн нэгдсэн зорилго, хүсэл эрмэлзэл, хамтын хүчин чармайлт зайлшгүй чухал болохыг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Монгол Улсын Засгийн газраас хүн ардынхаа төлөө авч хэрэгжүүлж байгаа олон хөтөлбөр, үүний дотор "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр амжилттай хэрэгжиж Монгол түмэн маань хотлоороо эрүүл саруул байж, айл өрх нь үр хүүхдээр өнөр, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 7 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 9 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 10 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 10 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 12 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 12 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 13 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 13 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 16 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 16 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 17 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 18 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 18 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр