Толгойгоороо нийлсэн ихрүүдийг салгах мэс засал амжилттай болжээ

Н.Мижидмаа
2020/07/10

Толгойгоороо нийлж төрсөн ихрүүдийг салгах маш нарийн мэс заслыг Ром хотын хүүхдийн эмнэлгийн эмч нар амжилттай хийсэн тухай “WPVI-TV” мэдээлсэн байна. Ихрүүд толгойгоороо хийлж төрөх нь хоёр сая төрөлтөд ганц удаа тардаг тун ховор байдгийн дээр Эрвина ба Префина гэх хоёр ихрийн амин чухал судаснууд нь дундынх байсан нь байдлыг улам хүнд болгосон байжээ.

Энэ хоёр ихэр нь 2018 оны зургаадугаар сард Төв Африкийн Бүгд найрамдах улсад төрсөн юм байна. Охидын төрсний дараагаар Ромын католик сүмийн мэдлийн эмнэлэгт хүргэн тусгай эмчилгээ, арчилгаа үзүүлж эхэлсэн байна. Улмаар энэ сарын 5-нд гурав дах удаагийн хагалгаанд орсон амжилттай болжээ.

Мэс засал хийсэн эмчийн хэлж байгаагаар ихрүүдийг эсэн мэнд салгах мэс засал хийхийн тулд хоёр жилийн турш бэлтгэл ажил хийсэн. Мэс засал амжилттай болсон тул охид нөхөн сэргээх эмчилгээний дараагаар бусад хүүхдийн адил хэвийн амьдралд эргэн орж болно гэжээ.

Ихрүүдийн ээж ЭрминеНзотто нь сэтгүүлчидтэй уулзахдаа хэзээ ч сургуульд сурч байгаагүй гэдгээ хэлээд, охид нь одоо хэвийн өсөж, бойжих боломжтой болсон тул сургуульд сурч боловсрол эзэмшээд олон хүүхдийн амийг аварсан эмч болоосой гэж хүсэж байгаагаа хэлсэн байна. Төв Африкийн Бүгд найрамдах улс нь байгалийн асар их баялагтай ч дэлхийн хамгийн ядуу гэгддэг улс орны нэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 1 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 2 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 3 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 4 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 4 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 5 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 8 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 8 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 9 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 10 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 10 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр