Архангай аймгаас Завхан аймаг явах Цагаан давааны замыг ноцтой ослын улмаас түр хаагаад байсан билээ. Тэгвэл өчигдөр орой 21 цагийн орчимд нээжээ.
Тус газар шатахуун тээвэрлэж явсан том оврын автомашин осолдож шатсан хэрэг өчигдөр 16 цагийн орчимд гарсан юм. Уг ослын улмаас хоёр хүн амь насаа алдаж, найман хүн түлэгдэн, таван автомашин, нэг мотоцикл галд өртсөн байна. Ослын газарт тус аймгийн эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид ажиллаж, Ихтамир сумын нутаг Цагаан давааны наана болон цаана хоёр газарт хөдөлгөөн хаагаад байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна