Хятад нь Чэнду дах Америкийн Консулын газрыг хааж магадгүй

Н.Мижидмаа
2020/07/24

Хюстон дах Хятадын Консулын газрыг хаахыг шаардсаны хариуд Чэнду дах Америкийн Ерөнхий Консулын газрыг хаахыг шаардаж магадгүй тухай “South China Morning Post” сонин мэдээлжээ.

Америкийг шаардлагаасаа татгалзаагүй тохиолдолд Хятад хариу болгож Ухань дах Консулын газрыг хааж магадгүй гэж яригдаж байсан. Магадгүй ийм ч урчаас Вашингтоноос өрссөн алхам хийж корона вирусийн улмаас түр хаагдаад байсан Ухань дах төлөөлөгчийн газраа сэргээхгүй байхаар шийдээд байсан юм. Гэтэл Хятадын зүгээс тэртээ тэргүй үйл ажиллагаа явуулахгүй хагас жил болсон төлөөлөгчийн газрыг хаах нь бодит нөлөө үзүүлэхгүй гэж үзээд 1985 онд нээгдсэн Чунды дэх төлөөлөгчийн газрыг хаах нь зөв гэж шийдсэн бололтой гэж “South China Morning Post” үзсэн байна.

АНУ нь Хятадыг Хюстон дах төлөөлөгчийн газраа 72 цагийн дотор хаахыг шаардсаны дараа Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь “АНУ-ын зүгээс хийж байгаа улс төрийн өдөөн хатгалга нь олон улсын эрх зүй ба олон улсын харилцааны үндсэн зарчмууд, хоёр улсын хооронд байгуулсан консулын гэрээг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Хятадын тал шийдвэртэй хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдээд байсан юм.

Америк нь Хюстон дах Хятадын төлөөлөгчийн газрыг Америкийн технологийг хулгайлсан, оюутан солилцооны тогтолцоог зүй бусаар ашигласан, төлөөлөгчийн газрын ажилтнууд дипломат ёсонд үл нийцэх үйлдэл гаргасан гэдэг буруутган хаахыг шаардсан ч тодорхой баримт дэлгээгүй юм.

Ийнхүү Хюстон дах Хятадын төлөөлөгчийн газрыг тойрсон дуулилан дөнгөж газар авч эхэлж байтал Сан-Франциско дах төлөөлөгчийн газартай холбоотой шинэ дуулиан эхлэв бололтой.

Америкийн Холбооны мөрдөн байцаах товчоо нь Сан –Франциско дах Хятадын Консулын газрыг БНХАУ-ын армитай холбоотой биологич эрдэмтнийг байрандаа нуун дарагдуулсан гэж буруутгаж байгаа тухай “CNN” мэдээлсэн байна. Мөрдөх товчооны үзэж байгаагаар Зюань Таныгэгч биологич эрдэмтэн өнгөрсөн оны намар Дэвис дэх Калифорнийн их сургуульд судалгаа хийхээр Америкт ирэхдээ Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоотой гэдгээ визийн мэдүүлэг дээрээ заагаагүй. Гэтэл Зюань Таны цэргийн дүрэмт хувцастай зургийг Мөрдөх товчоо интернэтээс олж авсан байна. Улмаар зургийн талаар лавлагаа хийхэд биологич эрдэмтэн нь Хятадын Цэргийн нисэх хүчний Цэргийн анагаах ухааны их сургуулийн шинжлэх ухааны ажилтан хийж байсан, Америкт байх хугацаандаа ч тэндээ бүртгэлтэй байсныг тодруулсан аж.

Иймд зургаадугаар сарын 20-нд ХМТ нь Зюань Таныг дуудаж байцаалт авахад Хятадын армитай холбоогүй, их сургуулийн ажилтан учраас дүрэмт хувцас өмсөх ёстой байсан гэсэн тайлбар өгчээ. Гэвч ХМТ нь Зюань Таныамьдарч байсан газар нэгжлэг хийхэд түүнийг Хятадын армитай холбоотой хэвээр гэдгийг нотолсон баримт олсон аж. Улмаар зургаадугаар сарын 26-нд түүнд визийн мэдүүлэг хуурамчаар үйлдсэн гэж ял тулгахад хэдийн зугтаад сураггүй болсон байж. Мөрдөгчид Зюань Таныг Сан-Франциско дах төлөөлөгчийн газар нуугдсан гэж үзэж байгаа юм байна.

Зюань Таны хэргийг мөрдөж байгаа прокурорууд нь Хятадын цэргийнхэн бусад олон эрдэмтдийг Америк руу шинжлэх ухааны ажил хийлгэх нэрийдлээр явуулдаг байсныг тогтоожээ. Үнэндээ тэдгээр эрдэмтэд шинжлэх ухааны ажил гэхээс илүүтэйгээр Хятадын армид шаардлагатай мэдээллийг хулгайлдаг байсан аж. Одоогийн байдлаар Хятадаас ирсэн эрдэмтэд хуулбарлах зорилгоор Америкийн их сургуулиас баримт хулгайлсан нэг хэргийн нотлох баримтыг олоод байгаа юм байна.

БНХАУ нь АНУ-ын Нью-Йорк, Сан-Франциско, Лос-Анжелс, Хюстон, Чикаго гэсэн хотуудад Ерөнхий Консулын газартай бол АНУ нь БНХАУ-ын Гуанчжоу, Шанхай, Шэньяне, Чэнду,Уханьд Консулын газруудтай юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 49 минутын өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 58 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 1 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 1 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 15 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 16 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 18 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 19 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 19 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 21 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 23 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр