Гадаад улсаас тусгай үүргийн онгоцоор Монголд ирсэн иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарлаж байгаа юм. Тус буудлын 12-р давхарт эмч, эмнэлгийн ажилчид онцгой байдлынхан байрлаж ажиллаж байгаа аж. 2020 оны 8-р сарын 6-7 -нд шилжих шөнийн 01 цагаас эхэлж 12-р давхарт хөл хөдөлгөөн болж тусгаарлагдсан иргэдийн амар тайван байдлыг алдагдуулжээ. Энэ талаар тусгаарлагдсан иргэд хамгаалалтад ажиллаж байгаа цагдаа нарт хандахад ямар нэгэн зүйл болоогүй байна гэж тайлбарласан байна. Харин маргааш өдөр нь буюу 2020 оны наймдугаар сарын 07-нд зочид буудлын зүгээс буудлын ажилчид хөгжим чанга сонссон байна хэмээгээд тусгаарлагдаж буй иргэдээс уучлалт гуйжээ. Бидэнд тухайн үеийн дуу чимээг бичсэн бичлэгийг тусгаарлагдаж буй иргэдийн зүгээс ирүүлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна