Монголбанк: Шүүхээр явах банкны зээлийн маргааныг хурдлуулж, дөрвөн нэгжээр банкны хүүг буулгах боломж бий


Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар зээлийн хүүг бууруулах стратеги батлах  төслийг хэлэлцэж эхэлсэн. Банкны зээлийн хүүг хүчээр бууруулах гэж байна, энэ нь банкны системд сөрөг нөлөө үзүүлнэ гэх зэрэг ойлгол нийгэмд тархаад байна. тэгвэл энэ асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодруулсныг хүргэж байна.

-Зээлийн хүүг хүчээр буулгах гэж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд байна.  Зээлийн хүүг бууруулах нь банкны системд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Хадгаламж, зээлийн хүүн дээр дээд хэмжээ тогтоох эрх Төв банкинд байхгүй. Өмнөх Их хурлын үеэр зээлийн хүүний дэд хязгаар гэж яригдаад хуулийн төсөл өргөн барьж байсан. Зээлийн хүүн дээр дээд хязгаар тогтооно гэхээр зээлийн олон төрлийн бүтээгдэхүүн дээр тус бүрд нь хязгаар тогтооно гэсэн үг. Ийм зүйл олон улсын практикт байдаггүй юм билээ. Харин ямар хэмжээний хүү авч байгааг мөнгө хүүлэлт гэж үзэх вэ гэдгийг тоогоор илэрхийлсэн байдаг юм байна. Тухайлбал, Япон улсад 20 хувиас дээш хувийг мөнгө хүүлэлт гэж үзнэ гэсэн Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль байдаг юм билээ. Тэгэхээр УИХ мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргавал хүүний дээд хязгаар тогтоож болно. Мөнгө зээлж байгаа бүх субъект үүнд хамаарна. Банк, банк бус, хоёр эргэн хоорондоо зээл өгөхөд ч хамаарна. Үүнээс бусдаар бол хадгаламж, зээлийн хүүнд хязгаар тогтоох боломжгүй. 

-Энэхүү Хуулийн төсөлд ирэх дөрвөн жилд зээлийн хүүг дөрвөн нэгжээр бууруулна гэж байна. Яг ямар шатлалаар бууруулах вэ?

-2016 онд зээлийн хүү 20.3 хувь байсан. Өнөөдөр 16.3 хувь буюу дөрвөн нэгжээр буурсан байна. Дөрвөн жилийн хугацаанд яаж дөрвөн нэгжээр бууруулсан, юу нөлөөлсөн гэдгийг Монголбанк судлахад макро эдийн засгийн тогтвортой байдал нөлөөлсөн байгаа юм. Дөрвөн жилийн хугацаанд манай улсын төсөв тогтвортой байж чадлаа. 2016 онд 18 хувийн алдагдалтай байсан төсөв 2019 онд алдагдалгүй шахуу болсон. Валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар хүртлээ өссөн. Ханшин дээр ямар нэгэн дарамт байгаагүй, өнгөрсөн онд төгрөг 3.4 хувиар суларсан. Монгол Улсын эдийн засаг зургаан хувийн өсөлттэй байсан. Нэг үгээр хэлбэл, макро эдийн засгийн тогтвортой байдал нь зээлийн хүүг бууруулах орон зайг бий болгож чадсан.

-Нийт зээлийн 10 орчим хувийг чанаргүй зээл эзэлж байгаа гэсэн судалгаа байна. Тэгвэл хэдий хэмжээний чанаргүй зээл зах зээлд гарсан бэ? 

-Банкны систем 17 их наядын зээл олгосон. Үүний 10 хувь гэвэл 1.7 их наяд нь чанаргүй гэсэн ангилалд байгаа. Муу зээл, хугацаа хэтэрсэн, эргэлзээтэй зээлүүд бий. Хэрвээ зээлэн дээрээ банк, харилцагч хоёр тохиролцохгүй бол маргаан үүсээд шүүхэд очдог. Манай өнөөдрийн хуулиар маргаан үүсээд шүүхэд очиход зээлийн хүү нь зогсчихдог. Зарим нэг хүний хувьд зээлээ төлөх боломж байсан ч маргаан үүсгэчихвэл хүү төлөхгүй суучих юм байна гэсэн үүднээс ханддаг. Банкны холбооноос манайд өгсөн судалгаагаар хамгийн ихдээ долоон жил үргэлжилсэн маргаан байна. Зээлийн маргаан дундаж нь 4.4 жил үргэлжилдэг. Энэ мэт дөрвөн жил хүү төлөхгүй суудаг хүмүүс байна. Зээлийн хүү өндөр байгаагийн бас нэг шалтгаан нь том хэмжээний эрсдэлийн сан. Зээлийн ашгаас сан байгуулдаг. Одоогоор 1.4 их наяд төгрөгийн зээлийн эрсдэлийн сан байна. Хэрвээ бүх зээл төлөгддөг, чанаргүй зээл байдаггүй байсан бол 1.4 их наяд төгрөг ашиг болоод үүний 25 хувь нь улсын төсөв рүү очиж байх ёстой байсан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 6 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 8 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 9 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 9 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 10 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 11 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 11 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 12 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 15 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 15 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 15 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 16 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 17 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 17 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр