2020/10/29
USD 2,811

Түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг сунгана

Э.Билгүүтэй
2020/09/19

Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31 дуустал сунгасан. Иймээс  богино хугацааны визээр ирсэн болон оршин суух зөвшөөрөлдөө хасалт хийлгэсэн түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар боллоо.

Сунгалт хийлгэхээр ирэхдээ 3.5*4.5 харьцаатай цээж зураг, түр оршин суугаа хорооноос хаягийн тодорхойлолт /хорооны Засаг даргын тодорхойлолт/ авч ирж, маягт 1 анкет бөглөнө үү.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.37 |   2020/09/20
Хятадуудыг яагаад оруулаад байна аа.
Хариулах