Шударгыг өчсөн эх сурвалжийг цовдолж, нийгмийг харанхуй байлгах сонирхол хуулийн байгууллагад байна уу? Сэтгүүлчид энэ талаар ямар бодолтой байна вэ?

М.Төгөлдөр
2020/09/19

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Эх сурвалж гэдэг амины үнэтэй байх ёстой. Эх сурвалжаа хамгаалаад амиа өгөх, хоригдох  ёстой бол тэгэх л учиртай. Нэгэнт  хэн нэгний албан тушаалын алдааг нотолчихсон баримт нь байхад “Эх сурвалжаа хэл” гэж асуух шаардлага байхгүй. Энэ бол хамгийн аргаа барсан үйлдэл юм. 

"Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл"-ийн Дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа: Манай улсад “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийг шинэчлэн батлах хэрэгцээ шаардлага бий. Гэсэн ч энэ хуулийг хэлэлцэх, батлах явц ээдрээтэй явж ирсэн. Хэд хэдэн удаа УИХ-ын босго давалгүй буцаж байсан. Сэтгүүлчийн мэдэж чадахгүй, мэдэх боломжгүй зүйлийг эх сурвалж иргэний зориг гарган нийгмийн сайн сайхны төлөө задалж байгаа учир үүнийг хуулиар хамгаалах ёстой. 

"Өдрийн сонин" Эрэн сурвалжлах, тоймчдын албаны дарга П.Хашчулуун: Аль ч улс орны эрх баригчид хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эх сурвалжийг таслан зогсоохын төлөө байнгын тэмцэж ирсэн. Манайд ч энэ хандлага байсаар байна. Хамгийн сайн эх сурвалжтай сэтгүүлч хамгийн сайн сэтгүүлч. Сайн эх сурвалжийн мөрөөр сэтгүүлч далд буй үнэнийг олон нийтэд ил болгодог.  

“Зариг.мн” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг: Хэвлэл мэдээллийн байгууллагын амин сүнс нь “Эх сурвалж”. Эх сурвалж аюулд орно гэдэг нь иргэдийн мэдэх эрх аюулд орж байна гэсэн үг. Асуудал нь буруутай этгээд байтал түүнийг ил болгон гаргаж ирсэн сэтгүүлчид байж болохгүй. Эх сурвалжийн эрэлд гараад байгаа энэ байдал нь ирээдүйд шударга бус нийгмийг бий болгох нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөд биеийн байцаалтын дараа асуудаг асуулт нь “Эх сурвалжаа хэл” гэсэн асуулт заавал байдаг. 

"NTV" телевизийн Продюсер Ч.Лодойсамбуу: Өнөөдрийг хүртэл "Эх сурвалжаа хэл" гэдэг асуудал ингэж ил цагаандаа гарч байсангүй. Зариг.мн эх сурвалжаа ил болгосон тэр цагт манайд чөлөөт хэвлэл үгүй болно. Сэтгүүлчид төрийн юу хүссэнийг дамжуулдаг дамжуулагч болж хувирна. Эрх баригчдийн захиалгаар нэгэнт ил болсон баримтын гаргаж ирсэн эх сурвалж нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр буруутай этгээд цагаадах ийм л заль явж байна. 

"ТВ-9" телевизийн сэтгүүлч М.Батбилэг: Эх сурвалжаа ил болгохыг шаардсан энэ дарамтаас эхлэн хэвлэл мэдээллийн байгууллага  олон нийтийн өмнө хаалгаа хаалаа гэж ойлгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага цэвэр итгэл найдвар бүхий эх сурвалж дээр оршдог. Гэтэл олон нийтийг мэдэх эрхээр хангадаг хамгийн гол зэвсгээ алдах ийм л нөхцөл бүрдсэн байна. 

"Монцамэ" агентлагийн захирал Б.Ганчимэг: Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь сэтгүүлчийг эх сурвалжаа илчлэхийг шаардах нь өөрөө зарчимгүй үйлдэл. Эх сурвалжийг нь хэлүүлэх гэх нь өөрөө гэмт хэрэг. Шүүхийн өмнө ч бид эх сурвалжаа илчлэхгүй байх эрхтэй. Учир нь эх сурвалж бол сэтгүүл зүйн үнэт багана.

“Өрөг.мн” сайтын эрэн сурвалжлагч У.Болортуяа: Эх сурвалж бол хүний нуухыг хүссэн зүйлийг ил болгож байгаа учир шүгэл үлээгч юм. Хуулинд эх сурвалжийг хамгаалах зүйл заалтыг оруулж, батлуулах хэрэгцээ, шаардлага бий. Тухайн улс орны ардчилсан улс орон байх эсэх нь эх сурвалжаа хэрхэн хамгаалж буйгаас илэрхий харагдах учиртай.  

"Time" сайтын эрхлэгч Г.Улсболд: Сэтгүүлчийг эх сурвалжаа хаанаас олж авсан талаар задлахыг хуулийн байгууллага байнга шаардсаар ирсэн. Манай улсад МҮОНРТ-ээс бусад хэвлэл мэдээллийн байгууллагад эх сурвалжаа нуух эрх нь байхгүй байна. Сэтгүүлчид бид мэдээллийн эх сурвалжаа хэлэхгүй байх бичигдээгүй хуулийг мөрддөг. 

"Глоб интернэшнл" ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн: Сэтгүүлчдийн ёс зүйн зарчмын 8 дахь заалтад “Сэтгүүлч нь эх сурвалжаа хамгаалах үүрэгтэй” гэснээс бусдаар манайд хэрэгжиж буй хууль үгүй байна. Манай судалгаанд бүртгэгдсэн нийт 274 зөрчлөөс “Нууц эх сурвалжаа илчлэхийг албадсан” гэх 44 зөрчил бүртгэгдсэн. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 7 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19