Энэ жилийн улсын наадамд шөвгөсөн 16 бөхийн гурваас нь допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Эхнээсээ допинг илэрсэн бөхчүүд Монгол Улсын аварга Н.Батсуурь, P.Пүрэвдагва нар хориотой бодис илэрснээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж эхэлсэн.
Өнөөдөр /2020.09.24/ 14.00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсий Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг зарлах байсан ч түр тодорхой хугацаагаар хойшлуулав.
Бид хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг эргэн мэдээлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна