Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг хуурамч дуудлага мэдээлэл өгөхгүй байхыг анхаарууллаа. Тодруулбал, цаг агаар эрс хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор угаарын хийнд хордсон дуудлагын цөөнгүй нь хуурамч байгаа аж. НОБГ-аас “Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс бие нь муудах, эсвэл даралт ихэссэн үед угаарын хийд хордчихлоо хэмээн хуурамч дуудлага өгч байна. Угаарын хийнд хордсон 10 дуудлагын 2-3 нь хуурамч байдаг тул төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулж байна" гэдгийг анхаарууллаа. Мөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг дуу чимээ ихтэй байна хэмээн унтраах тохиолдол их гарч байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна