Х.Баттулга: Сэтгүүлч хүн зөвд нь зөөлөн, бурууд нь шүүмжлэлтэй хандаж, нийгмийг урагшлуулах ташуур болж ажиллана гэдэгт итгэж байна

О.Шүрэнцэцэг
2020/10/10

Сэтгүүл зүйн салбарын шилдэг бүтээлийн эзнийг шалгаруулах “Балдорж” сангийн нэрэмжит 12 дахь удаагийн ёслолын ажиллагаа /2020.10.09/ боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож үг хэллээ.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Балдорж” шагналтныг тодруулахгүйгээр цар тахлаас үүдэн нийгэм, эдийн засаг, бизнес, гэр бүл, хувь хүний амьдралд гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлуудыг сурвалжлах төслийг шалгаруулж, тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. Улмаар шалгарсан төслийг сэтгүүлчид ба редакцуудын оролцоотойгоор нэг жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Уралдаанд 15 төслийн санал ирүүлснээс “Ergelt.mn” мэдээллийн сайтын сэтгүүлчдийн “Ковид-19 ба Монголчуудын амьдрал” төсөл шалгарчээ. Ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шалгарсан төслийг зарлав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Сэтгүүлчид ээ,

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,

Монгол нутгийн хөрсөнд соёолон буй чөлөөт хэвлэлийн нахиаг арчлан хамгаалах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсийн төлөө тууштай тэмцэх уриатайгаар байгуулагдсан “Балдорж” сангийн үйл ажиллагаа өнөөдөр өргөжин тэлж, сэтгүүлч бүрийн ур ухаанаа уралдуулдаг, нийгэмд нөлөөлөхүйц арга хэмжээ болж чадсанд баяр хүргэе.

Цар тахлаас үүдэн нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлыг уудлах, баримтжуулах, гарц шийдэл хайсан сэтгүүлчийн бүтээлийг санхүүжүүлэх “Балдорж” сангийн эрхэм зорилго бол цагаа олсон зөв шийдэл мөн.

Улс орны эдийн засаг, нийгмийн байдал хүндэрч, УИХ-ын хоёр ч удаагийн сонгуулиар нэг нам хэт олонх болсон энэ үед сэтгүүлчдийн үүрэг хариуцлага улам бүр өндөрсөх ёстой.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан Та бүхэн эх орныхоо хөгжлийн төлөө зөвд нь зөөлөн, бурууд нь шүүмжлэлтэй хандаж, нийгмийг урагшлуулах ташуур болж ажиллана гэдэгт итгэж байна. Иймээс ч та бүхний үзэгний үзүүр нь зөвхөн үнэнийг бичдэг, үйл хэрэг нь сайн сайхны төлөө байдаг гэдэгт ч бас итгэж байна.

Сэтгүүлч таны эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр хийсэн үйл хэрэг, бүтээл бүхэн түүхийн урт хугацаанд дарагдахгүй, харин ч улам бүр тодрох болно.

 Монголын сэтгүүлзүй харанхуй нийгмийг гэрэлтүүлэх гэрэл нь байж,  ард түмнийхээ итгэх найдвар нь байх болтугай.

 Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 5 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 7 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 9 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 9 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 10 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 11 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 11 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 12 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 14 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 14 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05