Бангкокт онц байдал зарлажээ

О.Шүрэнцэцэг
2020/10/15

Тайландын нийслэл Бангкокт эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон учраас тус улсын Засгийн газар онц байдал зарлажээ. Байгуулагдаад удаагүй ардчиллыг дэмжигч сөрөг хүчний намыг эрх баригчид хүчээр татан буулгасан нь иргэдийн  бухимдлыг улам дэвэргэсэн байна. Онц байдал зарлах тухай мэдэгдэлд “Бангкокт олон бүлэг хүмүүс олон нийтийг турхирч, хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулж нийгмийн энх тайван байдлыг эвдэж байгаа учир онц байдлын дэглэм тогтоож дэг журмыг сахиулахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн дурджээ.Онц байдал зарласантай холбоотойгоор дөрөв ба түүнээс дээш хүн нэг дор цугларах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аливаа мэдээллийг зориудаар мушгин гуйвуулж, ард иргэдийг айдаст автуулсан, үндэсний аюулгүй байдал, энх тайван байдалд нөлөөлөхүйц мэдээ мэдээллийн хэвлэн нийтлэхийг хориглоод байгаа юм байна. Жагсагчид хааны эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайд Прают Чан-Очаг огцрохыг уриалж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотод болсон жагсаал цуглаан сүүлийн хэдэн жилийн хугацаанд болж байгаагүй томоохон эсэргүүцлийн жагсаал болж, олон мянган жагсагчид эрх баригчдыг улс эх орондоо өөрчлөлт хийхийг шаардав. Бямба гаригт болсон жагсаалд 18 мянган хүн оролцсоныг BBC онцолжээ.

Эх сурвалж: www.polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 14 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 16 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 17 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 19 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 19 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 19 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 20 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 22 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 22 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05