Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн санал хураалтын явцыг танилцууллаа.
Өнөөдөр 19:00 цагийн байдлаар нийслэлд сонгогчдын ирц 41.1 хувь байгаа бол аймгуудын хэмжээнд нийт сонгогчийн 53 хувь нь саналаа өгчээ.
Сонгуулийн үйл ажиллагааг гаднын нөлөөгүй явуулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Нийт 396 гомдол, мэдээллийг шалгаж байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 23 мэдээллийг хүлээн авч харьяаллын дагуу ТЕГ-т шилжүүлсэн. Зөрчлийн тухай хуулийн дагуу 338 гомдлыг хүлээн авсан бөгөөд 163 мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна