Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ

Ц.Цэрэнбадам
2025/07/08

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цахим хуудастаа мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр, Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ. Юуг шалгуулах гэж байгааг нь харлаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол улсын Засгийн газрын 201-р тогтоолын дагуу нийслэл хот дотоодын бондоор эргэн төлөгдөх дамжуулан зээл олгож санхүүжүүлэн, 2024.12.26-нд ашиглалтад оруулж төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд залгасан цагаас хойш 2025.07.01-ний байдлаар 430 сая квт.цаг эрчим хүч үйлдвэрлэн нийслэл хотод нийлүүлсэн байна.

Нийслэл хот бонд босгож санхүүгийн зарчмаар баталгаа, барьцаа, менежмент зэрэг эрсдэлийг харгалзан тодорхой хэмжээний хувь нэмж Бөөрөлжүүтэд дамжуулан зээлдүүлсэн. Энэхүү бондыг 2027 оны 06.25-нд бүтэн төлж дуусгана. Бондын эргэн төлөлтийн 3 жилийн хугацаанд Нийслэлд 126 тэрбум төгрөгийн хүүгийн орлого төвлөрөх юм.

Намайг хотын дарга болохоос өмнө гэрээ зурагдаж эхлээд, санхүүжилтгүй зогсох эрсдэлтэй байсан төсөлд дамжуулан зээл олгож цахилгааны хязгаарлалтад орох нь тодорхой байсан эрсдэлийг хаасан төсөл бол Бөөрөлжүүт.

Энэ жил дахиад хоёр дахь блок буюу нэмэлт 150мв ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүний дараа жил 150мв, 2027 оны эцэст 4-р блок ашиглалтад орсноор нийт 600мв-ын цахилгаан станцтай болно. Шаардлагатай гэж үзвэл дахиад ч дамжуулан зээл өгөхөд бэлэн байна. Дахиад шалгуулахад ч бэлэн байна. Сайн шалгаарай хэмээв.



1
angry
0
care
1
haha
7
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 24 минутын өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 25 минутын өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 53 минутын өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 1 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 1 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 2 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 3 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 3 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 4 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 5 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 6 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 6 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 7 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 22 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 22 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 23 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 23 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 23 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу Өчигдөр