800 САЯЫН ЗҮТГҮҮРИЙН “АР”-ЫГ АТГ ХУУЛЬ ЗӨРЧИН БАЙЖ БАТЛАН ДААХЫН УЧИР ЮУ ВЭ


Хэн нэгнийг хэрэг хийсэн гэж хийсвэрээр сэтгэж, худлаар хачирлаж гүтгэх амархан болжээ... Эрүүгийн байцаан шийтгэх хуульд, Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй хэмээн тов тодорхой өгүүлсэн байдаг ч гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй тухай холбогдох хууль, хүчний байгууллагынхан нь хэвлэлийн хурал хийн сүржигнэж, зарлан тунхагладаг нь өнөөгийн нийгэмд гайхам үзэгдэл биш. Хорьж, саатуулж хэвлэл мэдээлэл, цахим орчноор нэг хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст буруугүй байжээ гэх дүгнэлтэд хүрсэн тохиолдол хэдийг таашгүй. Элдвээр хэлүүлж, баахан гүтгүүлж, хүний нүүр харах аргагүй болсон ч хохирогч эцсийн эцэст хоёр яс салсандаа талархан чимээгүй үлддэг нь олонх.

Ер нь яах гэж хууль баталдаг юм бэ. Монголын хуулиудыг мэргэжилтнүүд боломжийн гэж үнэлдэг ч хэрэгжилтийн тухайд хэлэх үггүй гацах нь түгээмэл. Арга ч үгүй биз. АТГ нь хүртэл ангайж гайхмаар шийдвэр гаргачихаад ажлаа хийсэн хэмээн тайлан бичиж суудаг улс хойно, Монгол. Эрээвэр хураавар гэхээсээ илүүтэй эргэлзэж гайхмаар олон шийдэлд хүрсэн хэргийн нэг нь төмөр замынхантай холбоотой.

Одоогоос хоёр жилийн өмнө тэнгэрт тулсан үнэтэй хуучин зүтгүүрийн хэрэг мандаж байлаа. "Монгол-Орос"-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндорж, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байв. Мань эрийг 30 жил болсон хашаан дотор явдаг дөнгөн данган хөдөлдөг хуучин зүтгүүрийг 800 сая төгрөгөөр авсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Тодруулбал, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өдөр тутмын ажилд нэн шаардлагатай зүтгүүрийг авсан түүх. Тухайн үед "Улаанбаатартөмөрзам" нийгэмлэгийндаргынүүрэггүйцэтгэгчээражиллажбайсанГ.Сэрээнэндорж, албантушаалааурвууланхөрөнгөзавшсан гээд хэлчихэд хилсдсэн хэрэг болохгүй. Дурмэдэн УБТЗ нийгэмлэгт 800 саятөгрөгөөрТГМ23В48 загварын зүтгүүр худалдажавсанүйлдэл нь ч хууль бус. Тээвэрташиглахболомжгүй, зөвхөнвагонуудыгсэлгэжзалгахадашигладаг уг зүтгүүрийн талаар Г.Сэрээнэндорж, 800 саяар л авсан. Тэгж яривал зах зээлийн үнээс хамаагүй хямдхан авсан гэж мэдүүлдэг. Хачирхалтай нь хуучин зүтгүүрийг хаанаас 800 сая төгрөгөөр худалдан авсан баримтаа гаргаад ир гэхээр таг болчихдог. Багагүй хөрөнгө зарцуулж уг зүтгүүрийг худалдан авахдаа нэгд, тендер зарлаагүй. Хоёрт, урьд өмнө ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулж байгаагүй, хөрөнгө мөнгөгүй хоосон "Арвижих групп"гэдэг компанид давуу эрхээр гүйцэтгэх эрх олгосон байдаг. 800 саяынүнэтэй ТГМ23В48 хөдөлгөгч зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирэхдээ л хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх журмын заалтыг зөрчсөн байсан. Орж ирснийх нь дараа суурийн радио станцаар тоноглогдоогүй, төлөвлөгөөт засварыг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгээгүй, "Транссервис"-ийн зүтгүүр засварлах эрхтэйг батлах баримт бичиг байхгүй, обьектийн гэрчилгээгүй байсан гэх үндэслэлээр татварынхан лацдаж үйл ажиллагааг нь зогсоож байсан билээ. Харин дараахан нь Г.Сэрээнэндорж ирээд ашиглалтанд оруул гэсэн үүрэг өгч улсын байцаагчийн лацыг аваад ажилд оруулсан байдаг. Дашрамд тодруулахад, "Арвижих групп" нь Д.Цогтбаатар гэдэг хүний нэр дээр байдаг ч уг зүтгүүрийг ОХУ-аас авчирсан хүн нь Жийп сервис компанийн захирал Д.Мөнх-Эрдэнэ. 20 саяын зүтгүүрийг 800 саяар авсан гэж хударгагүйтэх "Арвижих групп"-ныхан орчуулагчдаа 50 сая төгрөг өгсөн ч гэж дуулддаг. За ямартай ч 800 саяар авсан гэдгийг нь нотлох ямар ч баримт олдоогүй байхад уг хэргийг АТГ хэрэгсэхгүй болгосон. Тэр ч бүү хэл Арвижих группын нягтлан Г.Санчир гэгч Би авлига өгч энэ хэргийг хэрэгсэхгүй болгуулсан гэж өргөдөл өгсөн нь өдгөө ч архивт хадгалагдаж буй биз ээ. Үүссэн нөхцөл байдал ийм тодорхой байхад АТГ, уг хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тус газар анх байгуулагдсан үүрэг, зорилгоосоо урван гэмт этгээдийг хаацайлахад гаршчихжээ гэх хардлагыг төрүүлж байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг. 29 жил болж, хэрэгцээнээсээ гарсан иймэрхүү төхөөрөмж 500 мянган рубль буюу 20 сая төгрөгийн үнэтэй гэдгийг энгийн иргэн ч захын нэг интернэт рүү ороод харчихаж болно.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.20
2024/03/22
0
0
шударга царайлагч Мөнхэрдэнийн булхай луйварын нэг улсад буюу монголын төмөр замд хуучин сэг нийлүүлж ажилдаггүй хохирол 300 гаруй сая төгрөгийн хохиролоо одоо хүртэл төлөөгүй бн.
Хариулах
Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 59 минутын өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 1 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 1 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 15 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 16 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 18 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 20 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 20 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 21 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр