У.Хүрэлсүх: Мөнгө төгрөг байдагсан бол ард иргэдээсээ харамлах зүйл юу ч байхгүй

О.Шүрэнцэцэг
2020/12/02

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлшийг 50 хувь хямдруулан худалдаалах тогтоолыг баталлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгын талаар байр сууриа илэрхийлэв.Тэрээр "Мөнгө байдаг бол ард иргэд, өвгөд хөгшид, үр хүүхдүүдээсээ харамлах зүйл байхгүй. Харамсалтай нь бидний боломж хязгаарлагдмал байна.Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмнийг хуурч, цаасан мөнгө хэвлэх үү. 2012-2016 онд найман их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргаснаас үүдэн бүтээгдэхүүний үнэ өссөн. Тиймээс цаасан мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргахгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа хэлбэр биш. Маргааш нь  талх, мах, цахилгааны үнэ өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмний амьдралыг, улсынхаа эдийн засгийг хорлож байгаатай адил. Иймд бодит зүйл дээр арга хэмжээ авч, ард түмнийхээ амьдралыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс түлшний үнийг 50 хувь хямдрууллаа" гэж ярьсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 20 минутын өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 29 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 44 минутын өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 49 минутын өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 1 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 14 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 16 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 17 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 17 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 19 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 19 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 20 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 23 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 23 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр