УОК хуралдаж Баянзүрх дүүргийн эмнэлэгт нөхцөл байдал хүндэрсэн учир хатуу хөл хориог өнөөдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 6-ыг хүртэл тогтоохоор санал гаргалаа. Засгийн газар энэ асуудлаар 15 цагт хуралдаж албан ёсны шийдвэр гаргана. Засгийн газрын хурлын дараа 16 цагт хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.