Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас (МҮХАҮТ) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр Үндэсний ууган сүлжээ дэлгүүр болох “Миний Дэлгүүр” ХХК дахин шалгарлаа. Ингэснээр тус компани Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрээ бодитоор үнэлүүлж, 16 дахь жилдээ дараалан шилдэг аж ахуйн нэгжүүдийн эгнээнд багтаж, худалдааны салбарт тэргүүлэгч гэдгээ дахин нэг удаа нотлон харуулж байна.
Хямд үнэ, Хүртээмжтэй үйлчилгээ
“Миний Дэлгүүр” ХХК нь “Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулахад оршино” хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд 2020 онд жижиглэн худалдааны "Дискаунтер" форматыг Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн билээ. Энэхүү стратегийн хүрээнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн доод үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилтоо амжилттай хэрэгжүүлсээр байна.
Бодит хувь нэмэр ба Тогтвортой хөгжил
Өдгөө тус компани нь:
"ТОП-100 шагнал нь зөвхөн компанийн амжилтын илэрхийлэл төдийгүй биднийг үргэлж сонгодог хэрэглэгчдийн маань бат бөх итгэл, 2000 гаруй ажилтны маань нөр их хүч хөдөлмөр, бодлогын зөв стратегийн үр дүн билээ. Бид цаашид ч хэрэглэгч төвтэй үйлчилгээгээ эрхэмлэж, чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр санал болгох болно" хэмээн компанийн зүгээс онцоллоо.
"Миний Дэлгүүр" ХХК нь цаашид ч салбартаа түүчээлж, хэрэглэгч түмнийхээ найдвартай хөтөч байх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна