Засгийн газраас Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд хэвийн ажиллах юм. Харин эдгээр байгууллагын ажилчид автомашиндаа QR код ашиглах юм байна.