УОК хуралдаж Баянзүрх дүүргийн эмнэлэгт нөхцөл байдал хүндэрсэн учир хатуу хөл хориог арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын зургааныг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал оруулж ирсэн.Засгийн газраас Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа.
Хөл хорио тогтоосон ч шинэ жилийн үеэр хөл хөдөлгөөн нэмэгддэг учраас хөл хорионы дэглэмийг чангатгахаа онцоллоо. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаж вакцины эхний ээлжийг оруулж ирэхээр ажиллаж байна.