АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харри нь Ерөнхийлөгч Байдены оронд бусад улс орнуудын төрийн тэргүүнүүдтэй утсаар ярьж, хэлэлцээ хийсэн тухай “The National Pulse” сайт мэдээлсэн байна. Тухайлбал, өчигдөр КамалаХаррисыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтойутсаар ярьсан тухай мэдээг Цагаан ордноос тараасан. Үүний өмнө Камала Харрис нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой утсаар ярьсан байна.
Гэтэл уламжлал ёсоор олон улсын харилцаа бол Ерөнхийлөгчийн мэдлийн хүрээнд байх ёстой салбар гэж үздэг. Харин дэд Ерөнхийлөгч нь дотоод асуудалдаа илүүтэй анхаарч, Ерөнхийлөгч завгүй үед, тусгайлан даалгавал бусад улсын төрийн тэргүүнүүдтэй хэлэлцээ хийж, гадаад харилцааны асуудалд оролцдог юм байна. Гэтэл Байден сонгогдоод хэдхэн долоо хонож байгаа атал Камала Харрис нь ийнхүү ажлыг нь “булаацалдаж” байгаа нь Ерөнхийлөгчийн ирээдүйн талаар тун таагүй таамаг дэвшүүлэх шалтаг болж байгааг шинжээчид онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна