Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх ажиллагааг цэгцлэх хугацаатай үүрэг, даалгаврыг Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт өгчээ.
Тодруулбал, гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдын эрхэнд халдан хууль бусаар тагнаж чагнах, мөрдөж, мөшгих гэх асуудлууд нь олон нийтийг хууль хүчний байгууллагынханд итгэх итгэлийг сулруулаад байгаа юм.
Мөн шүүх, хууль хяналтын байгууллагынхан үгсэн хуйвалдаж, хэрэг наймаалцдаг байдалд хяналт шалгалт хийх чиглэл өгсөн байна. Хууль бус гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулсан эздийг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэх, өмнөх асуудлуудыг нь сэргээн шалгаж, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт руулах чиглэл тус тус өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна