Оксфордын их сургуулийн багш нар нот тэмдэглэгээг “колоничлогчдынх” гэж шүүмжилжээ

Н.Мижидмаа
3 цагийн өмнө

АНУ-д Ардчилсан намын манлайлсан либералууд Ерөнхийлөгчийн суудлаас эхлээд Конгрессын дээд ба доод танхим, дийлэнх мужууд гээд орон даяар олонх болохыг дагаад энэхүү намыг ялалт хүргэсэн “Black Lives Matter” хөдөлгөөний нөлөө юм болгон ажиглагдаж байна. Тухайлбал, Оксфордын их сургууль дах “Black Lives Matter” хөдөлгөөнийг дэмжигч профессорууд ба оюутнууд нь сонгодог хөгжим гэсэн хичээлийг эрс өөрчлөхийг шаардах болсон тухай Британийн “The Telegraph” бичсэн байна. Тэдгээр либералууд нь оюутнуудад хөгжмийн боловсрол олгохдоо Моцарт, Бетховен гэх мэт сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлийг хэт их тулгаж байна гэж шүүмжилжээ. Тэдний бодлоор эдгээр хөгмийн зохиолчид нь цагаан арьстан, дээр нь Европ ба Америкт боолчлол газар авсан үед бүтээлээ туурвиж байсан учраас шинэ үеийн шаардлагад нийцэхгүй гэж үзжээ. Ер нь Европ хөгжимд хэт анхаарч байгаа нь цагаан арьстнуудын давамгайллыг далдуул сурталчилсан хэрэг тул өнгөт арьст зарим оюутнуудыг асар их стресст оруулдаг гэж шүүмжилж. Ингээд зогсохгүй консерваторид хөгжмийн хичээл зааж байгаа багш нар гол төлөв цагаан арьстан эрэгтэй хүн байгаа нь арьсны өнгө ба хүйсээр ялгаварласан гэх өчүүхэн ч зүйл байх ёсгүй гэсэн либерал үзэлтэй нийцэхгүй байгаа юм байна. 

 

Мөн энэ үзлийн хүрээнд нотын тэмдэглэгээг “колоничлолын илрэл“, ”колоничлолын үеийн тэмдэглэлийн систем” гэж хатуу шүүмжилсэн байна. Энэхүү колоничлолын үед Өрнөд Европт зохиогдсон тэмдэглэгээг Америкийн өнгөт арьстнуудын хувьд нотыг ийм байдлаар бичиж тэмдэглэх маш их сэтгэлийн шаналал авчирдаг гэж бухимджээ.

 

Иймд “Black Lives Matter” хөдөлгөөнийг дэмжигч профессорууд нь хөгжмийн боловсрол олгохдоо Шубертыг судлахын оронд “Африк тивийн хөгжим”, “Америк дах Африкийн үндэстнүүдийн аялгуу”, “поп хөгжим” гэсэн сэдвийг судлахыг шаарджээ. Түүнчлэн оюутнуудын хэлэлцүүлэг, зэрэг хамгаалах бүтээлээр жишээ болгож “Трампаас дууных нь шүлгээс иш татахаа зогсоохыг шаардсан дуучид” гэх мэт сэдвийг түлхүү судалж, хэлэлцэхийг шаардсан байна. 

 

Гэхдээ эдгээр шаардлагыг Оксфордын хуучинсаг үзэлт удирдлага болон боловсролын салбарынхан хүлээж авах эсэх нь эргэлзээтэй байгаа аж. 

 

Үүний өмнө Америкийн зарим мужууд математик тооны хичээл дээр хар арьст хүүхдүүдээс цор ганц зөв хариу шаардаж байгааг “колоничлолын илрэл” гэж шүүмжлээд өөрчлөхийг шаардсан тохиолдол бас гарч байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 13 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 14 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 16 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 16 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 17 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 17 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 18 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 19 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 22 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 22 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 23 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр
Улаанбаатарт 31 градус дулаан байна Өчигдөр
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр