ЭМЯ: Уушги орлуулах аппаратад нэг иргэн ороход 35 сая орчим төгрөгийн өртөгтэй байна

Н.Мижидмаа
2021/04/08

ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох: Эмнэлгийн ачаалал асар их ихэсч байна. Хүндэрсэн хүний тоо нэмэгдэхэд эмнэлгийн ачаалал 5-10 дахин хурдацтайгаар хомсдох эрсдэл үүсч байна. Нийгмийн Эрүүл мэндийн судлаачид, тархвар судлаачид маань тархалтыг зогсоохын тулд хөл хориог тогтоохоос өөр аргагүй байна гэж үзэж байгаа. ЭМЯ болон ХӨСҮТ-ээс хөл хорио тогтоож байж тархалтыг хумих хэрэгтэй байна. Тархалтаа зогсоож байж хүнд, нэн хүнд хүмүүсээ бууруулж, эмчлэх хэрэгтэй. Өндөр ачаалал үнэхээр их байна. Хамгийн их их ачаалал үүсгэж буй хэсэг нь хүнд, хүндэвтэр, нэн хүнд хүмүүс дээр ачаалал их,хүний нөөц хомсдолд ордог. Өнөөдөр эмнэлгийн эмч, ажилчид үнэндээ туйлдаж байна.Өдөрт 500-1000 хүн халдвар авбал бүх хүний нөөцөө ковидод дайчлах бололцоогүй. Хүний нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмж хамгийн эрсдэлтэй үедээ явж байна. Ковидоос сэргийлж, урьдчилан сэргийлэх боломжтой. Тэгэхээр иргэд өөрөө ухамсартай баймаар байна шүү дээ. Эмнэлгийн ажилчдад иргэн та халдвар авахгүй байх л хамгийн том тус юм шүү. Хурдацтайгаар тархалт нэмэгдээд хүнд хүний тоо нэмэгдвэл амьсгалын аппарат хомсдох эрсдэлтэй шүү дээ. Амьсгалын аппарат 900 байгаа гэхдээ энэ хэмжээнд тулгатал явна гэж эрсдэлд оруулж болохгүй. Манай улсад дэлхийн дунджаас нас баралт 0,13 хувьтай байна. Уушги орлуулах нэг аппарат бий. Хоёр аппарат захиалаад нэг нь ирчихсэн.Дөрөвдүгээр сардаа гурван уушгины аппараттай болох зорилттой байгаа. Экмо буюу уушги орлуулах аппаратад нэг хүнийг оруулахад зардал маш их буюу 35 орчим сая төгрөг байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 28 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20