Их Британийн эрх баригчид 50-аас дээш насны хүмүүст корона вирусийн эсрэг вакцины гурав дах тунг хийх замаар Зул сарын баяр гэхэд өвчний өсөлтийг зогсоохоор шийджээ. Энэ тухай “The Times” сонин мэдээлсэн байна.
Тус мэдээлснээр одоо Британийн ариун цэврийн ерөнхий эмч Крис Уиттийн удирдлага дор гурав дах тунгаар хийх вакциныг сонгох туршилт явагдаж байгаа аж. Хоёр хувилбараас сонголт хийх бөгөөд эхнийх нь коронавирусийн шинэ хувилбаруудын эсрэг тусгайлан гаргаж ирсэн вакцин ашиглан. Хоёр дах хувилбар нь Британид хүлээн зөвшөөрөгдсөн Pfizer, AstraZeneca, Moderna гэсэн вакцинуудаас нэгийг нь сонгох юм байна. Түүнчлэн богино хугацаанд аль болох олон хүнд вакцин хийхийн тулд Их Британийн Засгийн газрын шийдвэрээр хоёр тун хоорондын хугацааг гурван долоо хоногоос гурван сар болгож сунгасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна