​ Оросыг Америкийн явуулсан биологийн дайралтад өртөж болзошгүй гэжээ

Н.Мижидмаа
2021/05/12


ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Юрий Аверьянов “РИА” агентлагт ярилцлага өгөх үеэрээ Оросыг АНУ, НАТО-ийн нууц лабораториудад бүтээгдсэн үхэл тээгч янз бүрийн нянгийн дайралтад өртөж болзошгүй гэж ярьсан байна.

 

Тэрээр “АНУ болон тэдний НАТО дах холбоотнуудын цэргийн биологичид Оросын хил улам ойртож байгаад онцгой сэтгэл зовниж байна. Учир нь, эдгээр лабораторид бүтээсэн аюултай нян, микробыг гэнэ алдаж алдсан дүрс эсгээд хүрээлэн буй орчинд тараавал Оросын болон манайтай хил залгаа улс орнуудын хүн ам үй олноор үхэх аюултай” гэжээ.

 

Үүнээс сар гаруй өмнө Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нь ОХУ, Хятадын хилийн дагуу америкчуудын хяналт дор ажилладаг тусгай биологийн лабораториуд борооны дараах мөөг шиг олширч байгаа тухай анхааруулж байсан юм. Эдгээр лабораториудад биологийн зэвсэгт боловсруулж байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ америкчууд эдгээр лабораториудад онц аюултай өвчин эмгэгтэй тэмцэх судалгааны төв гэсэн халхавчзүүдэг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 7 минутын өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 38 минутын өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 1 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 1 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 2 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 3 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 3 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 5 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 6 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 7 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 7 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 8 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 8 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 23 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 23 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр