Куба нь АНУ-ын хоригийг даван коронавирусийн эсрэг вакцин бүтээжээ


Цар тахал нь жижиг буурай улсуудад хамгийн их хүндээр туссан. Энгийн үед хагас хямралын байдалтай байдаг эдийн засаг нь вакцинаас эхлээд эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, тусгай багаж хэрэгсэл авах иргэдээ халамжлах, бизнесийг хамгаалах гээд олон арга хэмжээнд бүр сөхөрсөн. Ердийн үед  улстөрчид, тэр дундаа эрүүл мэндийн салбарын сайд дарга нарын янз бүрийн сүржин мэдэгдэл, пи-ар халхавчийн цаана нууж байдаг үнэн дүр төрхийг цар тахал ямар ч өршөөлгүй хуу татаж хаясан.

Гэтэл ийм хүнд үед авторитар коммунист дэглэмтэй гэж ад үзэгддэг, ядуу буурай гэж шоолуулдаг Куба улс АНУ-ын хоригийг даван COVID-19-ийн эсрэг хэрхэн амжилттай, үр дүнтэй тэмцэж чадаж байгаа тухай Мексикийн хамгийн нөлөө бүхий сонинуудын нэг “La Jornada”-д бичсэн байна.

АНУ нь Кубын коммунист дэглэмийг түлхэн унагахын тулд тэдний удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ авч байна гэсэн халхавч дор Кубын ард түмний эсрэг 60 жилийн турш бүх талын маш хүчтэй хориг арга хэмжээ авч байгааг “La Jornada” сонин хурцаар шүүмжилсэн байна. Америк нь тэдний хоригийг үл тоож Кубад тусалсан, дэмжсэн, зээл өгсөн, тэдэнтэй ажил хэрэг эрхэлсэн ямар ч улсыг хатуу цээрлүүлнэ гэж сүрдүүлэн арлын энэ жижиг улсыг 60 гаруй жил боомилж байгаа гэдгийг сануулсан байна. Америк нь коммунист эрх баригчдын эсрэг гэсэн хориг арга хэмжээгээрээ Кубы жирийн иргэдийн дунд өлсгөлөн бий болгож, эм тариа гэсэн хамгийн энгийн зүйлсийг хомсдол оруулах замаар нийгэмд бухимдал тэсрэлт үүсгэж, төрийг нь эргүүлэхийг хүсэж байгааг “La Jornada” сонин онцолжээ.

Цар тахлын үеэр дэлхийн улс орнууд нэгэндээ тусалж дэмжихийг хичээж байгаа ч Кубын хувьд байдал хүнд хэцүү хэвээр. Куба нь Америкийн хоригоос болоод вакцин, чухал эм тариа авахын тулд олон улсын байгууллагаас зээл авч чадахгүй байгаа. Ингээд зогсохгүй АНУ-ын хоригоос болоод хиймэл амьсгалын аппарат, амны хаалт, оношилгооны багц, хамгаалалтын хувцас хэрэглэл гээд COVID-19-тэй тэмцэхэд шаардлагатай наад захын зүйлсийг чөлөөтэй авч чадахгүй хэвээр байна. АНУ нь цар тахлын үед ч Кубын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлаагүй гэдгийг Мексикийн сонин онцолсон байна.

Гэсэн хэдий ч Куба ард иргэдийнхээ төлөө бүх боломж чадвараа дайчлан маш шуурхай ажилласны ачаар бүс нутагтаа корона вирусээс үүдсэн нас баралт хамгийн багатай улс болж чаджээ. Гаднаас их хэмжээгээр вакцин авах мөнгөгүй байгаа ч эрдэмтэд, эмч нар нь бүхнээ золиослон зүтгэсээр өөрсдийн гэсэн вакцин гаргаж авч, хүн амаа олноор нь үнэ төлбөргүй вакцинжуулж, үнэ төлбөргүй оношилгоо явуулдаг болж чадсан байна. Ингээд зогссонгүй Куба нь өөртэй нь адил хүнд байдалд орсон ядуу буурай 50 гаруй улс оронд эмч нараа илгээг цар тахалтай тэмцэхэд нь амжилттай тусалж байгааг “La Jornada” онцолжээ.

АНУ-ын хориг арга хэмжээнээс болж 1993 оноос хойш Кубын эдийн засаг нь 5,57 тэрбум долларын хохирол амсаад байгаа тухай Кубын Засгийн газар мэдэгдсэн. Улмаар зөвхөн 2019 оны гуравдугаар сараас 2020 оны дөрөвдүгээр сарын хооронд Кубын амссан хохирлын хэмжээ 225 сая доллар болсон гэхээр энэ жижиг улс ямар хүнд хэцүү нөхцөлд цар тахлын эсрэг амжилттай тэмцэж чадаж байгаад үнэхээр бахархууштай.

Дашрамд сонирхуулахад Куба улс ард иргэддээ олон мянгаар халамж тарааж чадахгүй, тийм боломж байхгүй, Дэлхий банк, Азийн хөгжлийн банкнаас COVID-19-ийн эсрэг бага хүүтэй зээл авч чадахгүй, хүссэнээрээ өрнөдийн хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж авч чадахгүй байгаа, маск, тусгай хамгаалах хэрэгсэл хомсдолтой байгаа гэхдээ л тэд чадаад байгаа. Тийм бага мөнгөөр тэгтэл их зүйл амжуулж, бодит үр дүнтэй ажиллаж чадаад байгаад нь зарим улсын Засгийн газар суралцмаар юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 12 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 13 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 14 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 15 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 15 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 16 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 16 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 18 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 20 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 21 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 22 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 22 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 23 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр